Жил бүрийн битүүний өдөр уламжлал болгон зохион байгуулдаг Цагаан сарын барилдааныг хүсэн хүлээдэг бөхийн хорхойтон олон бий. Харин цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрсөн жил үзэгч олны хүсэн хүлээдэг Цагаан сарын барилдааныг зохион байгуулаагүй.
Тэгвэл энэ жил сайжруулагч хэмээх усан барс жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан болж буй. Эргэлт.мн мэдээллийн сайт бөхийн хорхойтнууддаа зориулан Цагаан сарын барилдааны тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Анх Цагаан сарын барилдааныг 1963 оноос “Нэгдэлчдийн баярын барилдаан” гэх нэрээр зохион байгуулж эхэлсэн. Хамгийн анхны “Нэгдэлчдийн баярын барилдаан”-д нийт 64 бөх зодоглосноос дархан аварга Ж.Мөнхбат түрүүлж, аварга Ч.Бээжин үзүүрлэжээ.
.jpg)
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, дархан аварга Б.Бат-Эрдэнэ Цагаан сарын барилдаанд хамгийн олон түрүүлсэн амжилтыг эзэмшдэг. Тэрбээр Цагаан сарын барилдаанд нийт 13 удаа түрүүлэхдээ завсаргүй 11 жил түрүүлсэн байна. Түүний 11 удаагийн завсаргүй түрүүг 1999 онд дархан аварга А.Сүхбат учраа тааран зогсоож байсан юм.
.jpg)
Цагаан сарын барилдаанд хамгийн олон удаа үзүүрлэсэн амжилтыг дархан аварга Д.Цэрэнтогтох эзэмшдэг. Тэрбээр 1979, 1981, 1985, 1987, 1990 онд үзүүрлэж байжээ.

Аймгийн цолтойдоо Сар шинийн барилдаанд түрүүлж, үзэгч олныгоо баясгасан хоёрхон хүчтэн бий. 2010 онд улсын аварга Ч.Санжаадамба цэргийн арслан цолтойдоо тэргүүлсэн бол түүний дараах жил нь улсын харцага Ш.Мөнгөнбаатар Аймгийн арслан цолтойдоо түрүүлсэн аж.
![]()
Цагаан сарын барилдаанд Улсын аварга цолондоо хүрснээс хойш түрүүлсэн нийт 14 бөх байдаг. Үүнд дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, даян аварга С.Цэрэн, улсын аварга Д.Хадбаатар, О.Балжинням, Д.Сумъяабазар, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба нар багтана.

Улсын аварга Д.Хадбаатар улсын арслан цолтой байхдаа Цагаан сарын барилдаанд гурван удаа түрүүлэхдээ үзүүр, түрүүний барилдаанд бүгдэд нь Өвөрхангай аймгийн харьяат бөхчүүдтэй тааран барилдсан нь өдгөө хачирхалтай баримт болон үлджээ. Тэрээр 1980 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат улсын заан Д.Долгорсүрэн, 1984 онд Хужирт сумын харьяат улсын заан Ё.Ишгэн, түүний дараа жил Нарийнтээл сумын харьяат дархан аварга Д.Цэрэнтогтох нартай учраа тааран барилдсан юм.

Улсын харцага О.Хангай аймгийн цолтойдоо Цагаан сарын барилдаанд хоёр удаа буюу 2014, 2017 онд үзүүрлэсэн. Харин 1998 онд Улсын арслан Б.Ганбат, 2000 онд Улсын харцага Ц.Магалжав нар тус тус нэг удаа үзүүрлэсэн амжилт үзүүлж байжээ.

| САР ШИНИЙН БАРИЛДААН: О.Хангай харцага аймгийн цолтойдоо хоёр удаа үзүүрлэж байжээ |
|
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |