Тэрбээр “УИХ-аас баталсан Хянанлт шалгалтын тухай хуульд зааснаар сонсголоос долоо хоногийн өмнө олон нийтэд сонсголын талаар мэдээлэл өгөх үүрэгтэй гэж заасан. Энэ үүргийн дагуу ирэх долоо хоногийн даваа гарагт эхлэх хоёр дахь сонсголын талаар олон нийтэд мэдээлэл хүргэж байна. Хоёр дахь сонсголоор гурван асуудлыг хэлэлцэнэ.
Нэгдүгээрт, Монгол Улсын Хөгжлийн банканд хяналт шалгалт хийгдэж байсан байдал, энэхүү хяналт шалгах эрх бүхий байгууллагаас гаргасан дүгнэлт, тэдгээрээс гарч байсан зөвлөмжийн үр дүнг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотой 21 албан тушаалтныг гэрчээр дуудна. Нэгдүгээрт, миний бие өөрөө байгаа. 2016 онд Засгийн газраас хийгдсэн хяналт шалгалтын Ажлын хэсгийн ахлагчийн хувьд гэрчээр дуудагдаж байгаа. 2020 онд хийгдсэн шалгалтын асуудлаар Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөгжлийн банкны тухай үеийн удирдлагууд, Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэр бүхий 21 албан тушаалтан гэрчээр сууна.
Хоёрдугаарт, үйл ажиллагааны үр дүн, эргэн төлөлтийн байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Үүнд нийтдээ 40 орчим санхүүгийн түрээстэй холбоотой харилцаа үүссэн байна. Үүнээс хянан шалгах шинжээч нарын урьдчилсан дүгнэлтээр нэмж тодруулах шаардлагатай, зөрчилтэй эсвэл эргэн төлөлт хангалтгүй байгаа гэх 10 орчим санхүүгийн түрээстэй холбоотой зүйлийг хэлэлцэнэ. Үүнд нийтдээ 35 гэрч оролцоно.
Гуравдугаарт, Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн улсын төсөвт суусан, Засгийн газрын төсөл хөтөлбөрийн багц асуудлыг ярьна. Энэ бол зээл биш. 2012-2016 оны үед Хөгжлийн банкнаас улсын төсөвт суулгаж, иргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлсэн 350 орчим төсөл, арга хэмжээний үр дүнг сонсоно. Энд тодруулах шаардлагатай 43 гэрчийг дуудна. Шалгалтын ажил үргэлжилж байгаа. Энэ долоо хоног гэрч нэмж дуудагдах шаардлага үүсвэл Түр хороон даргын хувьд нэмж дуудна. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Төслийн удирдах хорооны дарга бөгөөд Барилга хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэн, “Молор констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Эрдэнэ, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг, мөн Шинэ төмөр зам төслийн хүрээнд олон хүн дуудагдана. Энэ хүрээнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг охин Намуунтай нь хамт гэрчээр дуудна. Хоёр дахь сонсголыг урьдчилан байдлаар ажлын гурван хоногт багтаан дуудах боломжтой гэж үзэж байна” гэв.
| Б.ЭНХБАЯР: Хөгжлийн банкны хоёр дахь сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, охин Намуун нарыг гэрчээр дуудна |
|
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |