Уул уурхайн өгөгдөл мэдээллийн ашиглалтыг нэмэгдүүлэх үүднээс иргэд болон төрийн албан хаагчдын цахим боловсрол, ур чадварыг дээшлүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр Олон улсын санхүүгийн корпорац, УУХҮЯ-хооронд байгууллаа.
Эрдэс баялгийн салбар ирэх 20-30 жилд ч Монголын эдийн засгийн тулах багана хэвээр байна гэдгийг Монгол Улсын Их Хурал “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигтээ тунхаглаж, энэ Засгийн газар уг салбарт хариуцлагатай, ил тод засаглалыг бий болгохоор “Шинэ сэргэлтийн бодлого”-оо хэрэгжүүлж буй. Нэн түрүүнд хайгуулын салбараа идэвхжүүлэхээр тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулж буй нь нөгөө талд орон нутгийн иргэдийн мэдээллийн хэрэгцээг нээлттэй өгөгдөлд суурилсан бодит мэдээллээр хангах шаардлага үүсгэж байгаа билээ. Тиймээс өнөөдөр байгуулсан санамж бичгийн ач холбогдол нь хөрөнгө оруулагч, малчин хоёрын ойлголтыг нэгтгэхэд оршиж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилготой нийцэж буй аж.

Арга хэмжээний үеэр нээлттэй өгөгдлийн ач холбогдлыг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн түвшинд талуудын ойлголтыг нэгтгэх зорилгоор “Уул уурхай ба орон нутгийн иргэд” итгэлцлийг бэхжүүлэх нээлттэй өгөгдөл” хэлэлцүүлгийг мөн зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт УУХҮ-ийн Дэд сайд О.Батнайрамдал уул уурхайн салбарын урт хугацааны бодлогыг танилцуулаад, “Өнөөдрийн арга хэмжээ мэдээллийн тэнцвэргүй байдлыг бууруулахад чиглэж байгаа бөгөөд оролцогч тал бүр ойлголтоо нэгтгэх нь чухал юм. Уул уурхай бол Монгол Улсын дэлхийд өрсөлдөж буй салбар. Дэлхий дахинд эрдэс баялгийн салбарыг ил тод, хариуцлагатай болгох зорилготой ОҮИТБС нь 50 гаруй улсад хэрэгждэг. Монгол Улс ч энэхүү санаачилгыг сайн хэрэгжүүлдэг тэргүүлэх орнуудын тоонд ордог бөгөөд 2006 онд элсэн орсноосоо хойш уул уурхайн салбарын маш их мэдээллийг ил тод болгоод байна. Цаашид энэ их өгөгдлийг ашиглаж, орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчид, шийдвэр гаргагчид гээд оролцогчдын түвшинд ойлгомжтой хүргэж байж ил тод байдал сайжирна. Үүнд уул уурхайн салбар нээлттэй өгөгдөл ашиглалтаараа ч манлайлах нь чухал” гэв.
ОУСК-ын Суурин төлөөлөгч Руфат Алимарданов “Уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын өгөөжийг оролцогч бүх талууд хүртэхэд туслахын тулд ил тод байдлыг үр дүнтэй хангах, өгөгдөл мэдээллийг ашиглах туршлага чухал юм. Энэ нь ялангуяа ажлын байр шинээр бий болгох, ханган нийлүүлэлтэд орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг оролцуулах боломжийг нээх гээд уул уурхайн эерэг нөлөө, түүнчлэн иргэдийн амьжиргаанд нөлөөлж болзошгүй байгаль орчин, нийгмийн эрсдэлийг орон нутаг бодитой ойлгож мэдэх боломжийг олгодог. Энэхүү санаачилгын үр дүнд хөрөнгө оруулагчид, орон нутаг хоорондын харилцан итгэлцэл бэхжиж Монгол Улсад уул уурхайн салбар тогтвортой, хүртээмжтэй хөгжихөд түлхэц болно” хэмээн онцоллоо.
ОУСК-ын “Хөгжлийн төлөө ил тод байдал” хөтөлбөрийн зохицуулагч Б.Дэлгэрмаа ОҮИТБС Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл уул уурхайн салбарт ил тод байдал хэрхэн сайжирсан талаар оролцогчдод мэдээлэл өглөө. Эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хангах 51 нээлттэй өгөгдлийн сан байгаа аж. Гэхдээ эдгээр сангийн ашиглалтыг сайжруулж, мэдээллийн тэгш бус байдлыг арилгахын тулд юуны өмнө хүлээн авагчийн хэрэгцээнд нийцүүлэх, баталгаатай, шиинэлэг байх, нээлттэй өгөгдлийн форматтай байх, ашиглах ур чадвартай байх зэрэг сорилтуудыг даван туулж байж сая нээлттэй өгөгдөл итгэлцлийг бэхжүүлэх үүргээ гүйцэтгэх аж.
Санамж бичгийн хүрээнд орон нутгийн иргэдийн хэрэгцээнд нийцэх өгөгдлүүдийг нээлттэй болгож, чанарыг нь сайжруулах бөгөөд цаашид оролцогч талууд техникийн цуврал уулзалтуудыг хийгээд явах юм байна.
| УУХҮЯ: Иргэд, төрийн албан хаагчдын цахим боловсрол, ур чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой санамж бичиг байгууллаа |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРВИТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |