Хэдий болтол Ерөнхий сайдаараа халхавч хийж суудал бөглөх гэсэн юм бэ, сайд нар аа. Арай л их эрхлээд бүр давраад байгаа юм биш үү. Та бүхний хэлэх үг, хийсэн үйлдэл чинь үнэхээр хүчгүйдэж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг шалаар нэг болгож дуусах нь ээ. Бид ингэтлээ их харамсаж байгаа юм биш. Бүхэл бүтэн яам толгойлсон сайд нар ам ангайж, хурууныхаа үзүүрийг хөдөлгөх бүрдээ баахан шүүмжлэл дагуулж, ард түмэндээ, УИХ-ын гишүүддээ хүүхэд шиг загнуулчихаад өрөө рүүгээ “гэлдэрдэг” болтлоо “жижгэрчихсэн” байж болохгүй. Эрх мэдэл, албан тушаалаас илүү ажлаа мэддэг, хийдэг байх нь ямар ч албан тушаалаас илүү том, даацтай харагдуулдаг болов уу. Гэтэл манай хэдэн сайд гарч ирэхээрээ амьдралд, бодит байдалд нийцэхгүй юм ярьж Ерөнхий сайдынхаа чихнээс хонх уяж, буруудчих гээд байдаг талтай.

Тухайлбал, Зам, тээврийн сайд Л.Халтар “Үйлийн үрээр Дарханы замтай зууралдаж байна” хэмээн ярьж ичгэвтэр байдал орж байсан. Тухайн үед түүнийг “Ганц зам засчихаж чадахгүй байж үйлийн үрээр Дарханы замтай зууралдсан” гэж ярихаасаа ичих хэрэгтэй хэмээн шүүмжилж байв. Мөн Улс төрд нийгмийг донсолгосон асуудал гарвал хэсэг сайдыг ажлаас нь чөлөөлөх тухай яригдаж эхэлдэг. Ийм яриа гарах бүрд Л.Халтарын нэр холбогддог. Түүнтэй холбоотой хамгийн сүүлийн жишээг дурдвал, Дарханы зам, Улаанбаатар хотын түгжрэл, Хөшгийн хөндийн нисэх буудал зэрэг салбарын ажил нь олигтой дэвшиж, дээшлэхгүй байгаа учир УИХ-ын гишүүд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд сануулсан байдаг.
Мөн Хуул зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг “Азаргын голоор хүүхнүүдтэй зугаалдаг, Нөмрөг, Минжийн хангайд онгоцоор нисэж автомат буугаар амьтан хяддаг байсан” хэмээн цахим хуудастаа бичиж, түүний зарим булхайг илчилсэн. Гэвч тэрбээр “Зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярив” гэдэг шиг өөрийгөө давхар барьж өгснийг одоогийн байдлаар үгүйсгэх аргагүй. Түүний ойрын хугацаанд гаргасан дараагийн факт бол Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 1.1 км хатуу хучилттай автозамын нээлтийн арга хэмжээнд онгоцоор очиж оролцсон гэдэгт нь ард түмэн итгэж ядан гайхширч байна.
Соёлын сайд Ч.Номин 2021 онд төрийн түшээдэд төмс бэлэглэж, “Гэнэт гарч ирсэн эмэгтэй” хэмээн өөрийгөө цоллуулаад амжсан. Тэгвэл он гараад удаагүй байтал өнгөрсөн жил хийсэн ажлаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан тайлагнаж байлаа. Тухайлбал, барууны орнуудыг “Зэрлэг капиталистууд” гэж хоёр удаа доромж утгатай үг хэрэглэж ярьсан нь олны дургүйцлийг хүргэж байлаа. Үүнээс гадна түүнийг 3-4 тэрбум төгрөгөөр Соёлын сайд болсон гэж ярьдаг. Үе үеийн засгийн газарт их хэмжээний мөнгө, албан тушаалын амлалтаар сайд, дарга болсон хүн олон.
.jpeg)
Мөн сүүлийн хэдэн сар Хөгжлийн банкны хэрэгт улстөрчдийг шалгаж, хуулийн дагуу тодорхой аргах хэмжээ авч, өрийг нь өөрөөр нь төлүүлж байгаа. Тус хэрэгт нэр холбогдсон сайд бол Л.Энх-Амгалан. Тэрээр энэ тухай тайлбар мэдээлэл өгөхдөө “Би Хөгжлийн банканд шалгалт хийсэн ажлын хэсэгт ажилласнаас хойш, сүүлийн долоон жилийн турш гүтгүүлж байна. “Монгема” гэж компани Хөгжлийн банкнаас зээл авсны ард намайг байсан хэмээн Б.Баттөмөр гишүүн өнөөдөр зарлав. Үүн дээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд овоорч байна. Би хариуцлагатай мэдэгдэл хийж байна. Улс төрч хүнд нэр төр хамгийн эрхэм. Би өмнө нь ч УИХ-ын гишүүнээсээ татгалзаад, шалгуулах хүсэлтээ илэрхийлэн, хуулийн байгууллагууд буруугүй гэдгийг нотолсон. “Монгема” компани 2011 онд зээл авчээ. Би 2011 онд УИХ-ын гишүүн болоогүй байсан. Өнөөдөр энд шүүх хурал болж байгаа юм уу6 Хөгжлийн банкны асуудлыг шүгэл үлээн, нийгмээрээ хэлэлцэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үүгээр далимдуулан улс төрийн өрсөлдөгчөө намнаж болохгүй. Улс төрчид хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг болсон. Миний ХОМ-ыг шалгаж болно" гэж байв.
Үүнчлэн Засгийн газрын сайд нарын хийж бүтээсэн ажлаас нь илүү балагтай асуудал олон байдаг. Тийм ч учраас тэд дараагийн сонгууль хүртэл Ерөнхий сайдынхаа гараар гар, хөлөөр хөл хийчихээд л чимээгүйхэн нуугдаж байх санаатай. Хийсэн бүтээснээрээ гавихгүй ч Ерөнхий сайддаа гай болохгүй байвал зүгээр сэн дээ, сайд нар аа.
| ЕРӨНХИЙ САЙДЫН АРД НУУГДСАН САЙДУУДЫГ ИЛ ГАРГАЯ |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРВИТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |