УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулж Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр "УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлж байна. УИХ-ын ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо гишүүдийн авлига албан тушаалын хэргийг авч хэлэлцэж, шийдвэрлэдэг мэтээр ойлголт төрүүлээд байна. Бид ёс зүйн асуудлын хүрээнд асуудлыг хэлэлцэнэ. Гэмт хэргийн шинжтэй асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлж, шийдвэрлүүлнэ. УИХ-ын гишүүний улс төрийн хариуцлага байвал нам нь шийдэх ёстой. Хуулийн дагуу бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо авч хэлэлцэнэ.
2009 онд анх УИХ-ын гишүүний дүрэм баталж байсан. Ёс зүйн хүрээнд шийдэх хамгийн том асуудал бол уучлал гуйх. УИХ-ын гишүүн ёс зүйн зөрчилд холбогдсон байвал ард түмэн, иргэд сонгогчдоосоо уучлалт гуйх, уучлалт гуйсан бол тав хоногийн дотор парламентын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах зохицуулалтыг тусгасан. Хамгийн гол нь УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэж, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлоос ангид байхаа чин шударгаар биелүүлнэ. Энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ гэж тангарагладаг. Энэ тангаргийг нь биелүүлэхэд Ёс зүйн дүрэм чиглэж байгаа.Түүнчлэн УИХ-ын гишүүн бүрэн эрхийн хугацаанд эцэг, эх, төрсөн ах дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр нөхрийн эцэг, эх зэрэг хамаарал бүхий этгээдээ төрийн албан тушаалд томилуулах, санал болгохыг хориглох зохицуулалт хийсэн. Ингэснээр төрийн албыг төрлийн алба болгох асуудлыг хааж өгч байгаа юм" гэлээ.
| Б.БАТ-ЭРДЭНЭ: УИХ-ын гишүүний ёс зүйн шинэ дүрмээр хамаарал бүхий этгээдээ төрийн албанд томилуулахыг хориглосон |
|
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |