Эл хэрэг 2018 оны тавдугаар сард болжээ. Хурандаа Ц.Жавхланбаатар нь Зэвсэгт хүчний 284 ангийн ахлагч ..-г Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд явуулж өгнө хэмээн мөнгө авчээ. Тэрбээр “Би чамайг эмчийн үзлэг, биеийн тамирын шалгалт, ажиллагааны 45 хоногийн бэлтгэлд гаргахгүйгээр энхийг дэмжих ажиллагаанд явуулна. Чи авч явах зүйлээ бэлдээд, нисэхэд бэлэн байгаарай. Бэлтгэлээс бууж ирсэн хүмүүсээс алдаа дутагдал гаргасан нэгний оронд оруулна” хэмээн 3.5 сая төгрөг бэлнээр авсан гэдэг. Тэдний харилцан яриа бүтэлгүйтэж, ахлагч залуу Афганистан руу явж чадаагүй байна. Харин үүний дараа түүнийг Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг сахиулах 850 алба хаагчийн тоонд багтааж, явуулахаар тохирчээ. Ингэхдээ үүргээ гүйцэтгээд ирсний дараа ахлагчаас 2-2.5 сая төгрөг нэмж авахаар тохирсон байж болзошгүй гэнэ. Учир нь, Афганистан, Судан Улсад үүрэг гүйцэтгэхэд 6-12 сарын хугацаатай байдаг бөгөөд авах цалингийн хэмжээ өөр аж. Өөрөөр хэлбэл, Афганистан, Судан Улс руу энхийг сахиулах ажиллагаанд явуулахад ханш өөр гэсэн үг. Хоёр тал тохиролцоонд хүрсэн ч ахлагч залуу 2019 оны тавдугаар сар хүртэл ажиллагаанд явж чадаагүй тул ар гэрийнхэн нь хууль хяналтын байгууллагад хандсан гэдэг.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга зарлиг буулгаж, Ц.Жавхланбаатарт Бригадын генерал цол олголоо.
Хурандаа Ц.Жавхланбаатар хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн даруйдаа ахлагчийн мөнгийг буцааж өгсөн гэх мэдээлэл тухайн үед гарч байсан юм. Хоёр жил гаруйн хугацаанд шалгагдаж, хууль хяналтын байгууллагад “ээрэгдсэн” хурандаа Ц.Жавхланбаатарт яллах дүгнэлт үйлдэх хүсэлт хүргүүлж, хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг. Энэ хугацаанд Ц.Жавхланбаатарт залилуулсан гэх 2-3 хохирч гарч ирэн, 10 орчим сая төгрөг нэхэмжилсэн ч байж болзошгүй байгаа аж. Хачирхалтай нь, прокуророос түүнийг гэм буруугүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Өөрөөр хэлбэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авсан хурандаагийн хэргийг хаасан гэсэн үг .

Хурандаа Ц.Жавхланбаатарын авлигын хэрэг хаагдаж, хэрэгсэхгүй болохтой зэрэгцэн Монгол Улсад генерал цол бий болсны 77 жилийн ой боллоо. Тэрбээр энэ өдөр цэргийн дээд цол болох генерал цол хүртэхээр болжээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга зарлиг буулгаж, Ц.Жавхланбаатарт Бригадын генерал цол олголоо.
Салбарынхаа нэрийг шавартай хутгаж, авлига авч, мөнгө “идэж” хөлжсөн Ц.Жавхланбаатарын ард хэн байдаг вэ. Авлига авч, эрүүгийн хэрэгт шалгагдаад байхад хэн мундагдаж хэргийг нь хаалгадаг вэ. Үүгээр ч зогсохгүй Зэвсэгт хүчинд олон жил зүтгэсэн хурандаа, генералуудын хашаагүй албыг хэн түүнд “бэлэглэдэг” вэ. Тэр хэний хүн бэ гэх асуулт салбарынхан дунд нь хөвөрч байна.
| Бусдаас хахууль авсан хурандаа Ц.Жавхланбаатарын ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ "БОЛГОЖ", БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО |
|
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |