Улсын өсөх идэр начин Э.Энхбат олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэж, улмаар БНСУ-д эмчлүүлэхээр явсан билээ. Одоогийн байдлаар Э.Энхбат начны биеийн байдал хүнд, ухаан ороогүй байгаа гэдгийг ар гэрийнхэн нь мэдэгдсэн.
Үүнээс гадна улсын начин Э.Энхбат, Н.Түвшинбаяр нарын зодооныг Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат эхлүүлсэн байж магад гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар Э.Энхбат начны ар гэрийнхэн хэлэхдээ “Тэд хамт сууж байгаад Э.Энхбат ариун цэврийн өрөө орсон юм шиг байна лээ. Тэр хойгуур нь Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат “Энэ Э.Энхбат их томорчихсон байна” гэх мэт турхирсан, өдөөн хатгасан зүйлс хэлсэн шиг байгаа юм. Тэгээд л зодоон эхэлсэн гэсэн. Д.Эрдэнэбат гэж хүн зодоон болсон өдрөөс хойш усанд хаясан чулуу шиг алга болчихсон. Бид утас руу нь “Тантай хамт явсан Э.Энхбат Н.Түвшинбаярт зодуулаад үхэх сэхэхийн даваан дээр байна. Та хүн чанар байвал хурдан ир” гэж мессэж бичсэн. Ямар ч хариу өгөөгүй бөгөөд утсаа унтраагаад алга болсон” хэмээн ярьсан юм.
-Дөрөвдүгээр сарын 2-нд Э.Энхбат начин, Н.Түвшинбаяр аварга нартай та хамт байсан юм билээ. Тухайн өдөр яг юу болсон юм бэ?
-Бид уулзаад л салсан. Би зохих газарт нь мэдүүлэг, тайлбараа өгсөн. Тийм учраас мэдээлэл өгмөөргүй байна.
-Таныг Н.Түвшинбаяр аваргад “Энэ Энхбат их томорчихсон байна” гэх мэт турхирсан, өдөөн хатгасан зүйлс хэлснээс болж зодоон болсон гэж ар гэрийнхэн нь мэдэгдсэн. Энэ талаар тайлбар өгөөч?
-Тийм зүйл байхгүй. Би энэ талаар ярихыг огт хүсэхгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон янзын мэдээлэл явж байгаа харагдана лээ. Би нэг ч удаа хариу тайлбар өгөөгүй.
-Таны тэгж хэлсэн чинь үнэн юм уу, худлаа юм уу?
-Би Н.Түвшинбаярт “Энэ Энхбат томорчихсон байна” гэж хэлээгүй. Н.Түвшинбаяр, Э.Энхбат нар намайг явсны дараа зодолдсон байна лээ. Би зодоон болж байхад нь хамт байгаагүй гэсэн үг. Юунаас болж зодолсон талаар нь ч мэдэхгүй. Надаас болж зодоон болоогүй.
-Та хэдэн цагийн үед Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарыг орхиж явсан юм бэ?
-Сайн хэлж мэдэхгүй байна.
-Таныг Э.Энхбат начны ар гэрийнхэн хэлэхдээ ганц ч удаа очиж уулзаагүй гэсэн. Яагаад уулзахгүй байгаа юм бэ?
-Би Э.Энхбат начны ар гэрийнхэнтэй уулзаж, байнга холбоо барьж байгаа.
| Д.ЭРДЭНЭБАТ: Би Н.Түвшинбаярт “Энхбат томорчихсон байна" гэж хэлээгүй |
|
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |