Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга асан, МоАХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Байгалмааг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд түүнээс хэд хэдэн удаагийн мэдүүлэг, байцаалт авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдын гарын үсгийг дуурайлгаж зурсан, хуурамч бичиг баримт үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа. Тодруулбал, тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч бичиг баримт үйлдэн МоАХ-ны газрыг 15 тэрбум төгрөгөөр банкны барьцаанд тавьсан байж болзошгүй гэх.
Өөрөөр хэлбэл, “Пирамид-Орд” ХХК нь Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны газрыг барьцаалж, Хөгжлийн банкнаас зээл авсан гэх мэдээлэл цацагдсан. Уг зээлийг Г.Байгалмаатай тэргүүтэй хүмүүс гардаж зохион байгуулсан байж болзошгүй ноцтой баримт хууль хяналтын байгууллагынхны гарт ирж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн юм. Учир нь, тэрбээр МоАХ-ын газрыг барьцаанд тавих үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, МоАХ-ын Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ.
.jpg)
Ташрамд дурдахад, мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын удирддаг МоАХ ТТБ нь Э.Бат-Үүлийг Хотын дарга байх үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд “Есөн мянга гаруй м.кв газрыг “МоАХ-ны ахмадуудад зориулсан орон сууц барина” гэх нэрийдлээр авсан байдаг. Ахмадуудад зориулсан газарт “Пирамид-Орд” ХХК нь “Буман залуус” хотхоныг барьж, Г.Байгалмаад 27 байр олгожээ. Г.Байгалмаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ахмадуудын байрыг хувьдаа завшиж, танил талдаа олгосон байж болзошгүй нөхцөл байдал илрээд байгаа билээ. Уг үндэслэлээр мөн ялгаагүй түүнийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа.
Өөрөөр хэлбэл, МоАХ-ны ахмадуудад олгосон газарт “Пирамид-Орд” ХХК "Буман залуус" гэх орон сууцны хорооллыг барьсан гэсэн үг. Тус орон сууцнаас Г.Байгалмаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 27 байрыг ах, дүү, амраг садандаа олгосон байж болзошгүй гэх.
| МоАХ-ны газрыг барьцаанд тавьсан гэх Г.Байгалмааг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг хуурамчаар зурсан эсэхийг тогтоохоор дахин шинжээч томиллоо |
|
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |