Өчигдөр буюу гуравдугаар сарын 3-ны 18:00 цагийн үед цахим сүлжээнд нэгэн бичлэг цацагдсан билээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зорчиж явсан 1611 УВС улсын дугаартай “Приус-30” маркийн автомашины жолооч, зорчигч нар “Машиныхаа цонхоор хог хаялаа” хэмээн шаардлага тавьсан жолоочийг бейсболын цохиураар зодож, танхайрсан гэх. Бид энэ талаар 1611 УВС улсын дугаартай “Приус-30” маркийн автомашины жолоочтой холбогдож, тодрууллаа.
-“Цонхоороо хог хаялаа” хэмээн шаардлага тавьсан жолоочийг дээрэлхэж, бейсболын цохиураар зодох гэж дайрч байгаа бичлэг тань цахим сүлжээнд цацагдлаа. Яагаад ийм үйлдэл гаргасан юм бэ?
-Ахтайгаа цуг Хан-Уул дүүрэгт зорчиж явсан. Манай ах тамхиа татаад цонхоороо ишийг нь хаячихсан юм билээ. Ингэхдээ тамхиа бүрэн унтраагаагүй байсан гэсэн. Түгжрэл дунд зогсож байхад ар талд зогсож байсан автомашины жолооч бууж ирсэн. Бууж ирээд, тамхины ишийг газраас аваад, “Цонхоо буулга” гэж хэлсэн. Цонхоо буулгаад “Юу болсон бэ” гэж хэлэхийн завдалгүй унтраагүй тамхины ишийг ахын маань нүүрэн дээр дараад унтраасан. Тэгээд л маргаан үүсээд, бид хоёр бууж ирсэн. Хэдийгээр манай ах тамхины ишээ хаясан нь буруу ч шаардлага зөв тавих хэрэгтэй шүү дээ. Хүний нүүрэн дээр тамхи дарж унтраагаад, цээж рүү нь хогийг нь хийх буруу гэж бодож байна.
-Та хоёр жолоочийг зодох гэж байгаа юм шиг харагдсан. Зодоон болсон юм уу?
-Тэр жолооч урд талын камерынхаа бичлэгийг эвлүүлээд оруулсан байна лээ. Уг нь бол бид хоёр зодоон хийгээгүй. Маргалдаж байгаад салсан. Хүмүүс буруугаар ойлгоод бидэн рүү их дайрч байна. Дарамтад орж, сэтгэл санаа хүнд байна. Бидэнтэй маргалдсан машины жолооч багаажнаасаа том түлхүүр бариад гараад ирэхээр нь би биеэ хамгаалах гээд бейсболын цохиур машиныхаа араас авсан.
-Цагдаагийн байгууллагаас холбогдсон уу?
-Яг одоо би цагдаагийн газар руу шалгуулахаар явж байна. Тэр хэсгийн 360 камерыг шүүлгэж, юу болсон талаар тайлбарлах болно.
| 1611 УВС МАШИНЫ ЖОЛООЧ: Ахын минь нүүрэн дээр тамхи унтраасан учир маргалдсан |
|
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |