Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүр онцлох нийтлэлээ танилцуулдаг билээ. Тэгвэл энэ удаад ӨДӨРЖИН ХАРААЛГАЖ, ЗОДУУЛЖ, ЭЛДВЭЭР ДОРОМЖЛУУЛАН, ХҮНД ХҮЧИР АЖИЛ ХИЙХ УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН ГУНИГТ ТЭМДЭГЛЭЛ нэртэй эрэн сурвалжлах цуврал нийтлэлийг онцолж байна.

“Чи ямар мал шиг п... вэ, эргүү новш чинь. Хэлээд байхад үг авахгүй. Хэдэн удаа хэлүүлэх гэсэн юм” гээд л уяач эр хурдан мориныхоо хүүхэд рүү голынхоо дуугаар чанга хашхирч, ташуураар нуруун дундуур нь ороолгоод авлаа. Хөөрхий хүү уяач эрээс сүнсээ зайлтал айж байгаа нь илт. Нүд нь бүлтэгнээд л “Ах аа, уучлаарай. Би дахиж тэгэхгүй. Одоо ойлголоо. Яаая, өвдөж байна шдээ” гээд л зугтах ажээ. Байр байдлаас нь харахад тэр хүү олон удаа зодуулж, дальдчаа болсон байлаа. Хэн нэгэнд зодуулсаар байгаад зүрх нь “үхчихсэн” дүр зураг харагдаж байлаа.
Эхний цувралыг энд дарж уншина уу.

Их үдийн алдад унаач хүүхдүүд хоолондоо ордог байна. Өглөөнөөс орой хүртэл чөлөө завгүй ажиллаж байгаа тэд хагас өлсгөлөнгийн байдалтайгаар зуны халуун өдрүүдийг өнгөрүүлнэ. Тогооч олон хүнд хүртээмжтэй нь дээр гээд өдөр бүр усан шөл хийж өгдөг байна. Ядаргаа нь ясандаа тулж халуун наранд гөлийчихсөн хүүхдүүд амаа олохгүй идэж, хар хөлс нь цувна. Хэн хурдан идсэн нь аягандаа ахиухан хоол нэмүүлэх учир нус, хөлстэйгөө холилдон халуун хоолыг хүйтэн цай ууж байгаа юм шиг л залгилж орхино. Ингээд эргээд морины ажилдаа гарна.
Хоёр дахь цувралыг энд дарж уншина уу.
.jpg)
Энэ хүүгийн эрхэнд нь халдахгүйн үүднээс нэрийг нь Тулга гэе. Уяаных нь зарим дэггүй унаач хүүхдүүд түүнийг “Соривт” гэж шоглох нь ч бий. Тулга энэ жил 12 настай. Эвий дээ, ядарсан ижийдээ 300 мянган төгрөг олж очих гэж задарсан баяны уяан дээр зодуулж, нүдүүлж, хэл амаар доромжлуулж, өлөн нойтон зуны хоногуудыг өнгөрүүлж байгаа хэдэн зуун унаач хөвгүүдийн нэг. Төрсөн эцгээ танихгүй, харж ч байгаагүй, хар нялхад нь хаяад явчихсан. Ээжтэйгээ, хоёр дүүтэйгээ хотын захын гэр хороололд ядруухан амьдардаг. Ээж нь хааяа нэг барилгын засал чимэглэл хийнэ, гэхдээ голдуу хүүхдийн мөнгөөр, бас Тулгийн баячуудын уяан дээр тамлуулан байж олж ирсэн цалингаар тэд амь зууна. Хэлд, хөлд орхоосоо л байх, байхгүйн зовлон үзэж, тарчиг амьдрал дунд өссөн Тулга долоон настайгаасаа баячуудын уяа дамжиж, хэдэн бор төгрөг олдог болжээ. Улмаар сургуулиасаа ч гарч, нэг мөр морь “дагасан”. Одоо уншиж, бичиж чадахгүй, эрх биш 100 хүртэл тоолж чадна.
Гурав дахь цувралыг энд дарж уншина уу.
| ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Өдөржин хараалгаж, зодуулж, элдвээр доромжлуулан, хүнд хүчир ажил хийх УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН ГУНИГТ ТЭМДЭГЛЭЛ |
|
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |