Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүр улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, дэлхий дахинд болж өнгөрсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож, энэ үеэр Засгийн газар хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Мөн коронавирусийн халдвараар нэг өдөрт 13 хүн нас барлаа. Эдгээр болон бусад мэдээллийг тоймлон хүргэе.

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн даваа гарагт боллоо. Хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, шийдвэрийг нь таниулцууллаа. Тухайлбал,
1.Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркийг зориулалтын бус аргаар ашиглахыг хориглох, хэрвээ зориулалтын бус хэлбэрээр ашигласан тохиолдолд төр, хувийн хэвшлийн эрхийг цуцлах шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгав.
2. “Найрамдал” олон улсын хүүхдийн зусланд бүрэн засвар хийж, тухайн газар нутагт газар олгохгүй байх үүрэг чиглэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгалаа. Мөн “Найрамдал-2” зуслан барихаар зураг төслийн ажил үргэлжилж байна.
3. Улаанбаатар хот дахь амаржих газруудын ачааллыг бууруулах зорилгоор Хоёрдугаар төрөх эмнэлгийн барилгыг бүрэн засварлах, өргөтгөл хийх, мөн ЭХЭМҮТ-д бүрэн засвар хийх ажлыг 2022 оны улсын төсөвт тусгуулах үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай зарлиг гаргасан юм. Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10843 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 800, Хоёрдугаар зэргийн одонг 9933 ээжид хүртэж байна. Мөн үүнээс гадна уяачдад цол олгож, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн дээд одон медаль гардуулах ёслол өдөр болгон боллоо.
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Худалдаа хөгжил"-ийн банкны “Шангрила” салбараас тавдугаар сарын 25-нд 50 орчим насны эмэгтэй хуурамч бичиг баримтаар таван тэрбум залилсан ноцтой хэрэг гарсан. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан шалгаж байна.

Хуурамч бичиг баримт бүрдүүлэн залилсан энэ хэрэгт арав гаруй хүнийг холбогдуулан шалгаж, заримыг нь эрэн сурвалжилж байсан юм. Цагдаа нар 32 настай Б.Бямбадорж, 34 настай Б.Баттулга, Э.Золхүү нарыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх түрээсийн орон сууцанд бүгж байхад нь саатууллаа. Харин энэ хэргийг хамт үйлдсэн Батсайханы Энхбаатар гэх 41 настай этгээдийг улс даяар эрэн сурвалжилж байсан юм. Тэгвэл өчигдөр түүнийг иргэдийн мэдээллийн тусламжтайгаар баривчилсан юм. Тус хэрэгт Худалдаа хөгжлийн банкны ажилтнууд ч холбоотой байж магадгүй нөхцөл байдал илрээд байгаа аж.
Дэлхийн банкнаас малчдад дэмжлэг үзүүлж, бэлэн мөнгө олголоо. Тодруулбал, малчдын дансанд 100 мянган төгрөг орж, "Засгийн газраас дэмжлэг үзүүлэв" гэсэн гүйлгээний утгатай мөнгө орсон юм. Тус дэмжлэгийг өрх бүрт олгосон гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. Одоогийн байдлаар Засгийн газраас энэ талаар тайлбар, мэдээлэл өгөөгүй байна.
| Эргэлтийн тойм: Банкнаас таван тэрбум төгрөг залилсан этгээдүүд саатуулагдаж, нэг өдөрт 13 хүн амиа алдлаа |
|
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |