“Бодлоор болдоггүй тоостой хорвоод
Булбарай чамайгаа санан санасан
Хамтдаа явсан дурсамждаа согтоод
Ханийн хүслийг ерөөж л сууна даа би
Сэтгэлд шингэсэн чамайг л бодохоор
Сарны гэрэлд сэтгэлээ би нуухгүй ээ
Шархадсан сэтгэлдээ өөрөө уяраад
Шөнийн огторгүйг харан зогсоно би” хэмээх “Сэтгэлд шингэсэн хайр” дуу 2012, 2013 оны үед монголчуудын сонсох, дагаж дуулах дуртай дуунуудын нэг болж байлаа. Тухайн үед энэ дуу телевизээр байнга явдаг болсноор дуучин Б.Энхбат олны танил, хайртай дуучин болж эхэлсэн түүхтэй. Тус дууг Шинжааны нэрт дуучин Хомбагийн дуулсах “Шархадсан сэтгэл” Ар Монголын үг, аялгуугаар дуулсан гэж ярьдаг. “Сэтгэлд шингэсэн хайр” дууг дуулсан МУСТА Б.Энхбатыг "Дуу төрсөн түүх" булангийнхаа энэ удаагийн дугаарт онцолсон юм.
Тэрбээр “Би 2011 онд Ховд аймгийн театрт тоглолттой явж байгаад найзынхаа утаснаас “Шархадсан сэтгэл” дууны хэсгээс сонссон юм. Найз минь утасныхаа дуудлага дээр тус дууг тавьчихсан байсан. Тухайн үед надад тэр ая их сайхан санагдаад би “Ямар гоё дуу вэ. Хоёр, гуравдугаар бадгийг нь бичиж байгаад өөрөө дуулна аа” гээд гар утас руугаа татаж авсан. Тэр үед дууны нэр нь тодорхойгүй, дууны хэсэг л байсан. Би “Сэтгэлд шингэсэн хайр” дууг олон нийтэд хүрээгүй байхад 2011 онд дуулж, 2013 онд Бөхийн өргөөнд тоглолт хийсэн. Тэгэхээр “Сэтгэлд шингэсэн хайр” дууг анх би дуулж, олны хүртээл болгосон гэсэн үг. Хүмүүс надаас “Сэтгэлд шингэсэн хайр дууг Хомба та хоёрын хэн нь эхэлж дуулсан юм бэ. Чиний дуу мөн биз дээ” гэж их асуудаг. Би ямар ч тайлбар өгөөгүй болохоор хүмүүс өөрсдийнхөөрөө ярьдаг. Би “Шархадсан сэтгэл” дууны нэг бадаг, дахилтыг нь олж авахдаа өөрийнх нь ая дээр, хоёр, гуравдугаар бадгийг нь тухайн үед Ховд аймгийн Булган сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Амгаланбадрахаар бичүүлж байсан юм. Би түүгээр дууныхаа шүлгийг бичих санал өгөхдөө нэгдүгээр бадаг нь ийм үгтэй болохоор хоёр, гуравдугаар бадаг нь ийм утгатай байна гэдгээ бичиж явуулж байсан. Бид ярилцаж байгаад дууныхаа шүлгийг бичсэн гэсэн үг. Тэгээд би хожуу өөрөө Шинжаанд явж байхдаа дууны эх хувилбарыг нь олж авч байсан юм. Тэгэхэд дууны үг бараг л ижилхэн байсан. Аяыг нь би үндсэн ая дээр нь үргэлжлүүлээд хийсэн болохоор ялгаагүй гэж ойлгож болно. Хомбагийн дуулсан хувилбар нь Ойрд Монголын аялагатай. Би төв халхын аялагатай болгож шинэчилж дуулсан юм. “Сэтгэлд шингэсэн хайр” нэрийг нь би өөрөө өгч байсан. Хомбагийн дуулсан хувилбарын шүлгийг нь хэн бичснийг би мэдэхгүй. Би “Сэтгэлд шингэсэн хайр” дуугаа Хомбагийн дуулсан аяаар нь дуулсан. Гэхдээ Хомбагийн дуулсан хувилбар нь зөөлөн байгаа юм. Харин минийх ритмтэй, гитартай, хурдан өнгө аястайгаар дуулсан” гэв.
"Сэтгэлд шингэсэн хайр" дууны клипийг 2012 оны нэгдүгээр сард хийж, бүтэн хоёр жил телевизээр явсан байдаг. Тухайн үеийн залуучууд дунд хит болсон шилдэг дуунуудын нэг. Одоо ч залуучуудын сонсох дуртай дууныг нэг хэвээр байгаа билээ. Дуучин Б.Энхбатын олонд хүргэсэн "Нэг ангийнхан" дууны дараа орох шилээвэр бүтээлүүдийн нэг болоод байгаа билээ.
| ШИНЖААНЫ НЭРТ ДУУЧИН ХОМБАГИЙН ДУУЛСАН “ШАРХАДСАН СЭТГЭЛ” ДУУНААС “СЭТГЭЛД ШИНГЭСЭН ХАЙР” ДУУ “ТӨРЖЭЭ” |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |