Тэр "Х-ТҮЦ" гэж Монголын хошин урлагийн том продакшнаас эхэлж, тайз, дэлгэцийн олон сайхан бүтээлийн гол болон туслах дүрд тоглосон. Ихэнхдээ дурлалт залуугийн дүрээр бидэнтэй уулздаг тэрбээр сүүлд "Фантастик" продакшны Зура III кинонд авлигач нөхдийн гар, хөл болсон эсрэг талын дүрийг бүтээлээ. Б.Тамир найруулагч түүнийг аль нэг бүтээлийнхээ дүрд оноож, арай өөр өнцгөөс түүнийг үзэгчдэд харуулах байсан нь мэдээж. Гэхдээ эл эсрэг дүрд арай зөөлдөөд байсныг үзэгчийн хувьд нуулгүй хэлэх нь зүйтэй байх. Хөгжилтэй, аргатай, авхаалж самбаатай дүр түүнийх байдаг.

Тэрбээр урлагт "Миний хөрш чөтгөр", "Худалч залуу", "Найз", "Болсон явдал", "Танхай тээгч", "Шуугиан таригч", "Ууртай шувууд", "Гэрлэн дохио", "Нүдээ аниад төсөөл", "Аз жаргал", "Солиот эх", "Алтан өндөг", "Гэрч", "Овгорын овгор", "Базарваань", "Хөөрхөн ээжтэй охин", "Төлөөс", "Хайрыг битгий гомдоо", "Эмэгтэйн кэйс", "Ээж" зэрэг олон кинонд өөрийн өнгө аяс, авьяас билигтэй дүрүүдийг бүтээснийг үзэгчид андахгүй. Т.Бархүү СУИС-ийг төгссөн тухайгаа "Намайг СУИС-ыг төгсөөд театрын жүжигчин болох байх гэж багш, өөр бусад хүн ч хэлдэг байсан. Харин арван жилийнхэн намайг жүжигчин болно гэхэд гайхдаг байлаа. Яалт ч үгүй 2004 оноос 16 жил явсан болохоор хүмүүс хүлээн зөвшөөрчихдөг юм байна. Би арван жилдээ бүрэг ичимхий, хаалттай хүүхэд байсан. Тийм бүрэг ичимхий хүүхэд гэнэт “би жүжигчин боллоо” гэхээр гайхах нь аргагүй л дээ. Төгсөх курст ангийнхаа багшдаа хэд хэдэн жүжгийн санал хэлдэг. Багш шавь нараа мэдэх учраас “миний хүү энэ жүжгийг сонго, энэ дүрд тогло” гээд хэлж өгдөг. Би А.П.Чеховын “Иванов” жүжгийн Львов эмчийн дүрд тоглож байсан. “Цахлай” жүжигтэй адилтгаж болохуйц сэтгэхүйн драм л даа маш хүнд жүжиг" гэнэ. Диплом ажлаа хамгаалах сайн бүтээл бол тухайн уран бүтээлчийн цааш алхах, түүнээсээ давсан олон сайхан бүтээлд тоглохын эхлэл.

Тиймдээ ч тэр хүнд жүжгээр зоригтойхон эхэлж, дараа нь Х-Түц" продакшныхаа "Аянгын бороо", "Сэрүүн хасын нууц", "Зохиолгүй амьдрал" жүжгүүдэд ч манлайлан оролцлоо. Харин тоглосон дүрүүдээс нь Барааг мөн өөрөөр үзэгчдийн өмнө нээн харуулсан нь "Солиот эх" киноны дүр. Хайр нь дотроо хал нь дотроо мөртлөө угтаа хүн чанар, хүнлэг чанартайг түүний энэ дүр харуулдаг. Түүнээс даацтай сонгодог, мэргэжлийн уран бүтээлчийнх нь хувьд шалган сорьсон бүтээл бол М.Батболд найруулагчийн тайзнаа тавьсан "Фауст".

Энэ тухай "Фауст” миний тоглож буй тав дахь сонгодог бүтээл. Өмнө нь “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц”-аас гадна Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам гуайн найруулсан Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө”, “Сайтар эргэцүүл” сонгодог жүжигт ажилласан. Гэсэн хэдий ч “Фауст” жүжигт тоглох саналыг аваад дотроо эмээж байсан. Учир нь Монголд пост драмын жүжиг маш цөөхөн тавигддаг. Баг хамт олонтойгоо, жүжигтэйгээ танилцлаа. “Альфа” театрын Монголын тайзны урлагт оруулж ирж буй инноваци, шинэчлэл маш их таалагдсан. Би гадаадын жүжгүүдийг хараад, гайхаж биширдэг, цагаахан атаархдаг. Манай “Х түц” продакшн ч гэсэн инновацийг ашигласан шинэлэг бүтээл хийх юм сан гэсэн хүсэл, төлөвлөгөөтэй байдаг. Тийм дээ ч найруулагчийн шийдлүүд миний санаж бодож явдаг зүйлтэй таарч тохирохын хэрээр миний айдас, эмээсэн бодлууд арилсан" гэнэ. Ингэж тэр алдарт сонгодогт хүч тэнцүүлэн өргөлцөж өөринхөө нөөц бололцоог өөрөө ч таниж, үзэгчид ч түүнийг шинээр харах үүд болсон. Энэ бүхэн магад түүний ямар ч ажил, уран бүтээлд бүхнээ дайчилж, сэтгэл зүрхээ зориулж ард нь гардагтай холбоотой болов уу.

| ДҮР УРЛАГЧ |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |