“Цэргийн албанд татагдан очоод
Цэрэг шинээл даахтай үгүйтэй
Явган маршийн ард хоцорсон
Ядарч яваа шинэ цэрэг би
Хайрт минь чи минь
Хүлээгээрэй намайгаа
Хугацаат цэргийн албаа хаагаад
Хонгор чамдаа очноо би .
Хөл тавихдаа өрөөлдөж будилсан
Хоногийн ээлжинд үүргэлж ядарсан
Жагсах бүрдээ зэмлэл сонссон
Жирийн нэгэн шинэ цэрэг
Эрх чөлөөт Монгол нутаг
Эх орноо хамгаалъя
Эзэн Чингис халхын нутагт
Энэ биеэ зориулъя” хэмээх “Энхийн манаа” дууг мэдэхгүй монгол хүн үгүй ээ. Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд хүртэл цэрэг хувцас өмсчихөөд дуулж байдгийг та бүхэн санаж байгаа биз ээ. Бид монгол цэргийн баярыг тохиолдуулан Мистер хамтлагийн “Энхийн манаа” дуу хэрхэн “төрсөн” болохыг онцолж байна.
2000-аад оны эхэн үед “Мистер” хамтлаг зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй Чамдаа дууг гаргаад удаагүй байжээ. Тухайн үед тэд 18, 19, 20-той залуус байсан гэдэг. Нэгэн удаа тус хамтлагийн гишүүн болох Хүнээгийн ах тэдэнд цэргийн тухай дуу хийх санал тавьсан нь өнөөгийн бидний сонсох, дагаж дуулах дуртай “Энхий манаа” дуу бүтэх эхлэл нь болж байжээ. Тэд ахынхаа саналыг дуртай нь аргагүй хүлээн авч, найзынхдаа тойрч сууж байгаад л үг, аяыг нь бичиж эхэлсэн гэдэг. Тухайн үед зарим нь цэрэгт явсан байсан учир цэргийн амьдрал хэрхэн өнгөрдөг тухай мэдэх ч гэлээ аав, ах нараасаа дахин зөвлөгөө авч, дууныхаа үгийг бичиж байсан гэдэг. Тэгэхээр Энхийн манаа дуу зургаан хүний оюун ухаан, үзэл бодол, авьяаснаас бүтсэн гэсэн үг. Тэд долоо хоногийн дотор л Энхий манаа дууг бүтээж, клипжүүлсэн гэдэг. Тухай үед тэд цэргийн амьдрал хэрхэн өрнөдөг, халагдах дөхөхөөрөө хэрхэн баярлаж, догдолж, хувцсаа бэлдчихээд нойргүй хонодог тухай нь илүүтэй харуулахыг хичээсэн гэдэг.
Энэ талаар тус хамтлагийн гишүүн А.Энхтайванаас тодруулахад “Энхийн манаа дууны аяыг хийхдээ бид тухай үеийн Жагсаалын тухай дууны дахилтын аялгуунаас санаа авч байсан. Тэгээд дууныхаа аялгуутай илүү ритмтэй болгож, өгснөөр Энхийн манаа дуу өнөөдрийг хүртэл сонсогчдын хайртай дуу хэвээр байна. Энэ дуу бол яах аргагүй цэрэг бүхний, цэргийн алба хаасан хэн бүхний сүлд дуу болж чадсан. Мөн манай хамтлагийн сүлд дуу. Тухайн үед “Хурд” хамтлагийн “Цэргийн бодол” дуутай нэгэн цаг үед төрж байсан болохоор уншигчид болон уран бүтээлчид бидний бүтээлийг өрсөлдөөн гэж хардаг байсан. Харин одоо бүгд адилхан сонсож байгаад нь баяртай байдаг. Монгол хүн бүрийн аманд орчихсон амьтай дуу гэж боддог. Тэр утгаараа бид жил бүрийн гуравдугаар сарын 18-нд эвент зохион байгуулж, дуугаа дуулдаг. Хүмүүст манай эвентэд дуртай ирдэг болсон байна лээ. Энэ дууны үг бүрийг бид өөрсдөө бичсэн. Би цэрэгт яваагүй ч гэлээ таван ахтай учраас тэднээсээ цэргийн амьдралын тухай сонсож, цэрэгт очоод удаагүй байхад ямар байдаг халагдах дөхөхөөрөө хэрхэн догдолдог, цэрэгт явахаар эх орны тухай ямар бодолтой болдог вэ гэдгийг яриулж байсан. Тэр утгаараа их баялаг түүхтэй бүтээл гэж боддог" гэсэн юм.
| ЖАГСААЛЫН АЯЛГУУ, ХҮЛЭЭЛТ, ДОГДЛОЛООС БҮТСЭН “ЭНХИЙН МАНАА” ДУУНЫ ТҮҮХ |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |