О.Энх-Эрдэнэтэй өдөр байлаа, өчигдөр. “Авьяаслаг Америкчууд” шоун-д өнөө л дуундаа бүрэн эзэн болж, хэзээний л өөрийн мэтээр хөнгөн, хөгжилтэй мөртлөө хоолойн чадварыг харуулсан дуулалтаараа гайхшруулж чадлаа. Тийм цовоо, тэгээд нарийн торгон мэдрэмжээр нүүрэн дүүрэн дуулах нь хэн бүхний бахархлыг төрүүллээ. Аргагүй монгол уран бүтээлч, тэр дундаа “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч гэж бодоход бахдам, сэтгэл дүүрэн юм. Түүнд дуулалтаас гадна уран бүтээлчийнхээ хувьд бусдыг татах чадвар илүүтэй байдаг болов уу гэж хардаг. Дуулалт нь эрхгүй олны анхаарлыг татаж, өөртөө автуулж чаддаг. Түүний дуу эрч хүч, эерэг зөөлөн мэдрэмж өгч, зарим дуунд нь нүдээ аниад сонсоход хөвж яваа мэт хөнгөн хэмнэлд хөтөлдөг. О.Энх-Эрдэнэ багаасаа урлагт сонирхолтой байсан ч дуучин болно гэж бодоогүй гэдэг. Гэхдээ найман настайд нь аав нь гитар бэлэглэснээр гитарын аялгуугаар хань хийж, дуу хуураар өөрийгөө хөглөжээ.
Тэрбээр "Хүүхэд байхын л дуулдаг байсан. Шилжилтийн насны үед хоолой маань бүдүүрч эхэлсэн. Тэгээд л дуулахаа больчихсон. Дуулж чаддаг дуунуудаа дуулж чадахаа болиод ирсэн. Өмнө нь цангинасан хоолойтой байсан бол тийм байхаа больчихсон. Ингэж явсаар нэгдүгээр курсээсээ дахин дуулж эхэлсэн" гэсэн.
Тэрбээр аливаа нэгэн дууны аялгууг нь илүүтэй сонсдог гэсэн. Тэр байдал нь ч гадаад дууг илүү чадварлагаар дуулахад ч нөлөөлдөг байх.
“Арван тавны сар нь
Алсуураа тойрлоо
Арван наймтай сэтгэл
Амьдрах замаа зураглаад...” гээд жазз маягийн хөнгөн хэмнэлээр сэтгэл хөглөтөл дуулахад нь эрхгүй хөтлөгдөж, цааш “Аll performances”, “Wake up with you”, “Epilogy" гээд олон дууг нь сонсох хүсэл төрдөг. Үүнийгээ тэрбээр "Би кантри тал руугаа буюу яг л барууны жанраар дуулдаг. Кантри дуу сонсоход төвөггүй, дуулахад ч таатай байдаг" гэсэн. “Авьяаслаг монголчууд” шоуны эхний шатанд “Amarillo by Morning”, хагас шигшээд “Feeling Good” зэрэг дуугаар шүүгч, сонсогчдын сонирхлыг татаж, өвөрмөц содон дуу хоолойтой нь анх танилцаж байсан. Өөрийн дуу хоолой, хэмнэл төрхөд тэр үзэгчдийг тийн алгуурхан татсаар финалын шатанд,
“Орой дээрээс зулай төөнөн ээх наран
Оргил эрдэм соёл ундрам эх үеийн
Улам өргөн ч өөрөө өндрөөс суран хүссэн
Ургах бүрдээ уужим хорвоод мандав аа...” гээд “Нарт тэнгэрийн дор” дууг дурлам сайхнаар дуулсан нь олон ч хүний сэтгэлд хүрч ялагч болж байв. Түүний дуулалт, тэр охидын бүжигтэй үзүүлбэр одоо ч санаанд тодхон байх бөгөөд хаа нэг зорьж сонсоход нэн таатай. Тэгвэл өчигдөр тэр "Авьяаслаг Америкчууд" шоунд тийм нэг тансагхан дуулалтаа давтан сонсголоо. Дуулсан дуу нь өөр ч дуулалт, хэв маяг, биеийн хэлэмж нь сэтгэл татсан, цаанаа нэг донжтой.
Анх баргил хоолойгоороо тэр гайхуулж байлаа.
Харин бүтээлийг нь сонсох тусам нэг тийм тослог хоолойгоор тун эвлэгхэн, намбалаг, даруухан дуучин тодорно. Сонсогчийнхоо хувьд л гэхэд “Чандмань-Эрдэнэ” дууных нь “улаан фэн”. Тийм сайхан аргил, баргил хоолойгоор тэр нандин үгсийг хэлж, эмэгтэй хүнийг магтан дуулахад нь сэтгэл зүрх уярахгүй байхын аргагүйгээр хөтлөн татаж, хөглөн долгисуулдаг.
Гадаадын шоунд гайхуулж байгаа нь ганц үүгээр ч зогсохгүй. 2019 онд О.Энх-Эрдэнэ АНУ-д болсон “The Worlds’s Best” шоунд оролцож, “Amarillo by Morning” дууг дахин дуулж, дэлхийн олон орноос ирсэн шүүгчдийг гайхшруулаад байв. Энэ удаад тэрбээр “America’s Got Talent: Fantasy League”-ийн эхний шатанд Гарт Бруксийн “Friends in Low Places” дууг дуулсан. О.Энх-Эрдэнэ дуулж дууссаны дараа тус шоуны үзэгчдэд “хамгийн хатуу шүүгч” гэдгээрээ алдаршсан Саймон Коуэлл хамгийн эхэнд босож, “Чи сая ам барьсан уу. Үнэхээр гайхалтай, гайхалтай сайхан хоолой байна. Надад үнэхээр таалагдлаа. Би чамайг багтаа авахыг хүсэж байна” хэмээжээ. Түүнчлэн шоуны бүх шүүгч О.Энх-Эрдэнэд санал өгч, багтаа авах хүсэлтэйгээ илэрхийлсэн байдаг. Өөрөө дэлхийн тайзан дээр дуулах миний хүсэл мөрөөдөл гэж даруухан өгүүлдэг ч үнэндээ түүний хэзээний л хийж дадсан, хамгийн сайн зүйл нь шүү дээ гэж хэлэхэд хэтийдэхгүй.
Ингэж тив, дэлхийгээр чадварлагаар дуу хоолойгоо гайхуулж яваа тэр харин анхны уран бүтээлийн цомгоо өнгөрсөн онд “Амьдрал баян” нэртэйгээр гаргасан бөгөөд “Арван тавны сар” “Epilogy”, “Зүрхний хайр” зэрэг есөн дуунаас бүтсэн байдаг. Цомгийн продюсероор “New nomad records” компани ажилласан байна.
Монголынхоо нэрийг дэлхийн хамгийн алдартай шоунд гаргаж, “Монгол ковбой” хэмээн алдаршиж байгаа дуучин О.Энх-Эрдэнэ шүүгч Хайдигийн багт нэгдсэн бөгөөд тус хагас финалын шат ирэх сард болох юм. Өнөөдрийн хүрч яваа бүхэн нь түүний мөрөөдөл гэж О.Энх-Эрдэнэ ярьсан. Мөрөөдлөө тун амжилттайгаар биелүүлж, давхар Монголынхоо нэрийг дуудуулж яваа түүнд том амжилт хүсье. Дууг чин сэтгэлээсээ, өөрт байгаа өгөгдөл, авьяасаа өнгөлж даруухнаар дуулаад дэлхийд гарч яваад чинь хүн бүр баярлаж, бахархаж байгаа шүү. Мөн үеийнхээ болон шинэ залуу олон залууст хичээвэл боломж бий, хамгийн гол нь тууштай, бэлтгэл сайтай байх хэрэгтэйг үлгэрлэж байгаад нь баярлалаа.

| ЖАЗЗ МАЯГИЙН ХӨНГӨН ХЭМНЭЛЭЭР ХҮНИЙ СЭТГЭЛИЙГ ХӨГЛӨГДТӨЛ ДУУЛАХ ЮМ, О.ЭНХ-ЭРДЭНЭ |
|
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРВИТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |