Ятгачин Ө.Бохьшарга гэж аяс намуухан уран бүтээлчид ард түмэн хайртай байхаас ч аргагүй юм байна. Ятга хөгжмийн яруухан утсыг сэтгэлээрээ хөвөрдөж, ухаарал, бодрол, хайр, бахархал тээсэн аялгуугаар хүний сэтгэл зүрхэнд зөөлөн хүрч, баяр, гуниг, амьдралын олон өнгийг “өрж” дуулдаг аж. Анх багтай ятга тоглон “Тохуу нэгэн гос”, “Алтан нутгийн бэр” гээд дуулан гарч ирэхээс нь үзэгчид дууг нь шимтэн сонсож, өнөө хэр түүний уран бүтээлийг “даган” сонссоор яваа. Ардын жүжигчин С.Батсүх багштайгаа ч олон сайхан дууг дуулж, түүний залуу насандаа дуулж ард түмэнд хүргэсэн “Монгол бүсгүйн үзэсгэлэн”, “Өөртөө дуулаарай” зэрэг дууг шинэлэг, орчин цагийн өнгө аяс, өөрийн хэв маягтай хослуулан дуулж, хэн бүхний дурсамжийг хөглөж, өнөөдөр ч олон залуусын дурсамжид хөг нэмж буй.
Харзны ус шиг мэлтэлзсэн
Намуун зөөлөн аашаараа
Хараацайн жигүүр шиг тахиралдсан
Нарийн сайхан хөмсгөөрөө...гэх “Монгол бүсгүйн үзэсгэлэн” дууг бидний багад С.Батсүх дуучин дуулдаг байлаа. Завханыхан ялангуяа түүний “Зөөлөн зөөлөн замбуулин”, “Хунт нуур”, “Бүүвэй ээж”, “Дуут нуур” зэрэг дуугаар жинхэнэ “амьсгалж”, амьдарч, бидний үеийнхэн бол аав, ээжийгээ дагаад дуулж, тэр дуунуудаас хүний мөн чанар, хайрлаж энэрэхийн ухаарлыг олж, ойлгож өссөн. Тэгвэл өдгөө шавь нь болох Завхан аймгийн Отгон сумаас гаралтай ятгачин, дуучин энэ уран бүтээлч багшийнхаа дууг үргэлжлүүлэн, хамтран, өөрөө ч олон сайхан үг бичиж, ая зохион дуулсаар хэдийнэ ард түмний хайртай дуучин болжээ.
Сонсоод байх нь ээ, бодрол, ухаарал, сэтгэлийн дотор руу өнгийсөн үгийг тэр бичиж, аялгуу хийгээд, сонссон хэн бүхэнд хань болон очих, дэм болон түших бүтээлийг төрүүлдэг байна.
Үүнийг уран бүтээлийг нь андахгүй сонсож, дэмждэг хэн бүхэн энэ сарын 21-нд болсон анхны уран бүтээлийн тоглолтыг нь үзсэн үзэгчид мэдэрсэн байх аа. Амьдралыг үнэнээр нь, хар, цагаан өнгөөр нь, яг л байгаагаар нь мэдрэн дуулна гэдэг уран бүтээлчдийн дотор ховор. Үнэн сонсогдох нь ч бий, үгүй нь бий. Тэгвэл түүнийх сэтгэл зүрхэнд гарцаагүй ойр сонсогддог.
Аашаар засардаггүй орчлонг
Аргадах гэж дуулдаг юм би
Дулаахан сэтгэлийн минь
Мөнхийн анд гэж итгээрэй... гэж тэр хэн бүхэнд дуу хуураараа анд нөхөр болж, алив бүхнийг аргадаж, хайрлах гэж дуулдаг байна. Ийн ятга тоглон дуулан явахдаа тэр уран бүтээлийн тоглолтоо их хүлээсэн байх аа. Учир нь, анх дуулахдаа, хуруугаа өвдөхийг үл тоон ятга тоглон сурахдаа “Ятга хөгжмөө тоглоод, сайхан дуу ард түмний өмнө ээждээ дуулж өгнө дөө, тэгээд ээжийнхээ үр хүүхдийнхээ төлөө хэчнээн их хичээж зүтгэснийг нь ярьж, талархсанаа хэлнэ дээ” гэж мөрөөддөг ч байсан байж ч мэдэх юм. Хүний хүү ингэж өсдөг байх нь, мөрөөдлөө биелүүлдэг байх нь гэж түмнээрээ харж, бахархан байлаа. Цаашлаад ах, дүү, анд нөхөд, хань, үр хүүхдээ ч бахдан дууллаа. Дуулсан дуу бүхэндээ сэтгэлээ шингээж, өөрийн өнгө аясыг тогтоож, дулаан хайр, үнэнч сэтгэлийг багтаан уран бүтээлээ туурвидаг түүнд амжилт хүсье. Чин сэтгэл рүү хүмүүс хэзээ ямагт дөхөж очдог, тойрон эргэлддэг билээ.
.jpg)
| Чин сэтгэл, үнэн амьдралаа дуулсан түүнд амжилт хүсье |
|
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |