Японы гэрэл зурагчин М.Ёшикотой ярилцлаа.
-Та багаасаа гэрэл зураг сонирхдог байв уу. Хэзээнээс гэрэл зураг сонирхож эхэлсэн бэ?
-Би айлын ганц хүүхэд болохоор бүрэг, ичимхий, тайван орчинд өссөн. Тэгээд бусдын адил мэргэжлийнхээ ажлыг хийж байгаад тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарчихаад миний хийх ёстой ажил дуусчихсан юм шиг мэдрэмж төрж байлаа. Гэтэл 1994 онд аялалд явж байгаад гэрэл зурагчинтай танилцсан. Гэрэл зураг миний сонирхлыг татаж, зураг авдаг болсон. Зураг аваад удаагүй байтал Монголд ирж үзсэн. Түүнээс хойш тасралтгүй ирж байгаа.
-Таны зураг авах шалтгаан юунаас эхлэлтэй вэ?
-1994 онд аялалд явж байхдаа гэрэл зурагчинтай танилцсан. Аялалаас ирээд зургийн аппарат, хальс авсан. Мөн Японы алдартай зохиолчийн “Өвсөн далай” хэмээх монголын тухай ном уншсан. Тэгээд Монголыг үзэх сонирхолтой болж байлаа. Тэгээд 1995 оны зун Монголд ирсэн. Тухайн үед намайг ирэхэд дэлгүүр, цайны газар багатай, цөөн хүнтэй хот байсан. Тэр жилээ би Өмнөговь явж үзсэн. Зуншлага сайхан байсан болохоор надад үнэхээр их таалагдаж билээ. Нар жаргахыг харах дуртай байсан. Дараа нь 2000-2001 оны өвөл ирсэн. Тэгэхэд их хүйтэн, цас орчихсон байсан. Гэхдээ л Монголын өвөл миний сэтгэлийг дахин татсан. Тэгэхдээ би тэмээгээр нүүж байгаа айлын зураг, монгол ахуйг харуулсан зураг авах ёстой гэдгийг ойлгосон. Тэмээгээр нүүж байгаа айл надад зүүдний ертөнц шиг л санагдсан.
-Тэгээд та тэмээгээр нүүж байгаа айлын зураг авч чадсан уу?
-Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын малчин Б.Чимидрэгзэн хэмээх айлын тэмээгээр нүүж байгаа зургийг авч чадсан. Гэрийн эзэн нь ааш зан сайтай, сайхан инээдэг дөлгөөн царайтай хүн байсан. Би тэднийг амьдралыг 20 жил авч байна. Намайг анх очиход гэр бүл болоод удаагүй 20 гаруйхан настай залуучууд байсан. Зураг авах зөвшөөрөл авч, гэр бүлийнх нь нэг гишүүн шиг дотно болцгоосон. Тэдэнд ч зураг авч байна гэх сэтгэгдэл төрөхөө больчихсон. Нүүдлийн зургаараа гурван удаа үзэсгэлэн гаргасан. Нэгийг нь Монголд, хоёрыг нь Японд дэлгэсэн.
-Таныг анх Б.Чимидрэгзэнгийнд очиход ямар ахуй амьдралтай байв. Түүнээс хойш хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Намайг анх очиход тэмээгээр нүүдэг, лаагаар гэрэл хийдэг, телевиз, гар утас байгаагүй нь мэдээж. Гэтэл одоо машинтай, гар утастай болчихсон байна. Нэг айлын амьдралыг 20 жил авсан юм шиг боловч Монгол Улсын түүхийг тэднийхээр төлөөлүүлж авч байгаадаа баярладаг. Тэднийг 2009 онд Ховдын Эрдэнэбүрэнгээс Эрдэнэт рүү нүүж, аймгийн төвтэй ойрхон бууж, малаа маллаж байгаа. Аймгийн төвд байр авч, хүүхдүүдээ суулгасан. Гурван хүүхэд нь гурвуулаа Улаанбаатарт их, дээд сургууль төгсөж, нэг охин нь Японд гурван ногоо тарьж байгаад энэ жил ирсэн. Охиныг нь Японд ажиллаж байхад нь очиж зургийг нь авсан. Нөгөөх нь Улаанбаатарт ажиллаж байгаад малчин болсон. Хамгийн бага нь гуравдугаар ангид сурдаг.
-Та тэдний зургийг хэдэн жил авна гэж бодож байна вэ?
-Чадвал үргэлжлүүлээд 5-6 жил авчих юм сан гэж бодож байна. Хүний амьдрал богино хугацаанд маш их өөрчлөгддөг. Тухайлбал, тэдний том охин 2003 онд нэгдүгээр ангид орж байсан. Түүнийг аав, ээжтэйгээ морьтой сургуульдаа явж байх үеийнх нь зургийг авч байсан юм. Гэтэл тэр эмэгтэй ээж болчихсон энэ жил хүүхэд нь нэгдүгээр ангид орсон. Хүүгийнх нь сургуульдаа явж байгаа зургийг мөн авсан. Тэгэхээр ээж, хүү хоёрын нэгдүгээр ангид орж буй зургийг авна гэдэг ховор хувь заяа гэж бодож байна.
-Та зөвхөн тэднийг биш хамааралтай хүмүүсийнх нь зургийг мөн авдаг биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Найз, нөхөд, хамаатан садан, сумын иргэд гээд хамаарал бүхий хүмүүсийг алдахгүй авахыг хичээдэг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд баяр жаргалтай, харуусал гунигтай үйл явдал олон болсон. Тэр бүхний гэрч болж, гэрэл зургийг нь авч, ном, үзэсгэлэн гаргаж байгаа.
| 86 НАСТАЙ ГЭРЭЛ ЗУРАГЧИН М.ЁШИКО: МАЛЧНЫ 20 ЖИЛИЙН АМЬДРАЛЫГ ГЭРЭЛ ЗУРГААРАА ГЭРЧИЛЖ, МОНГОЛЫН ТҮҮХИЙГ БҮТЭЭЛЦЭЖ БАЙГААДАА БАЯРЛАДАГ |
|
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |