Жүжигчин Б.Амарсайханы найруулсан хоёр дахь бүтээл "Монгол" киног үзлээ. Энэ удаад тэр Монголчууд би төртэй бил үү, хэрэв төртэй бол тэр нь хаана байна, баатар зоригт эрстэй бил үү, хэрэв тийм бол тэдгээр эрчүүдийнхээ тухай хэн ярьж, бахархдаг билээ, бид юуны төлөө тэмцэх ёстой билээ, тэмцээд харин юунд хүрэх үү зэрэг асуултыг тавьж, мөнхүү өөрийн бүтээсэн Монгол болон бусад дүрээр дамжуулан хариулт өгсөн, цааш бодож, тунгааж, илүү өргөн задалж ойлгоход хөтөлсөн бүтээлийг үзэгчдэдээ хүргэжээ.

Монгол Манжийн хааны өргөөнд орохдоо "Чи миний төр биш" гэхэд Манжийн хаан хариуд нь "Тэгвэл Монголын төр хаана байна" гэдэг. Айхтар асуулт шүү. Нээрээ л Монголын төр тэр үед ч дараа нь ч , өнөөдөр ч хаана байна вэ. Төртэй л гэдэг, эзэнтэй л юм шиг байдаг. Гэвч угтаа төргүй, толгойгүй, эзэнгүй мэт сул орхигдсон улс мэт л зовж, элгээрээ хэвтэж, бараа бүтээгдэхүүн, юмсын үнэ тэнгэрт тулж, амсах төдийд л жаахан цалин авч, амиа аргацаасан хариугүй боловсролын тогтолцоо гээд тоочоод байвал дуусашгүй. Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэдэг шиг бүх зүйл эмх замбараагүй, захиргаагүй явсаар л байгаа. Дүн өвлөөр нүүрсний хулгай хийсэн улстөрчдөө эсэргүүцэн өчүүхэн ард иргэд нь жагсаж, хавар, намартаа малчид цагийн хатууг үзээд хаашаа л харна хатуухан сорилттой, сонголттой улсад бид амьдарч байгаа. Үүнийг л тоочуулж, сануулж, бүр өнгөт дүр төрхөөр нь толины тусгал мэт харуулахыг хүсчээ, Монгол. Ерөөс хэлэх санаа, хүргэх гэсэн зурвас нь үүгээр ч хязгаарлагдахгүй баялаг бөгөөд хүн бүрийн тархи, зүрхэнд өөр, өөр тусгал ойж, туссан тэр тусгалаараа нэгийг тунгаагаа биз ээ. Мөн энэ кинонд эмгэнэлтэй боловч хатуу үнэнг мөн багтаасан нь Монгол хаад, ноёд данжааддад тавьсан өрнийхөө оронд үр хойчоо, ирээдүйгээ зарж, золиосолж байгаа байдал. Манжийн хааны өргөөнд байгаа олон Монгол хүүхдүүд л жинхэнэ Монголын ирээдүй атал цөмийг худалдаж, хааш нь хөдөлгөх аргагүй болсон нь чухам үнэнийг гарцаагүй өгүүлжээ гэмээр. Харин Монголын хойч үеийг, ирээдүйгээ, хөгжиж мандах гол итгэл найдвараа өөрийн амиар солин суллуулж байгаа жүжигчин Б.Амарсайханы Монгол дүр бол сэтгэл огшоосон дүр байлаа.
Манжийн хаан түүнээс "Чамд тэмцсэнээр юу үлдэв" гэхэд, Монгол "Надад итгэл найдвар үлдсэн. Итгэл найдвар байгаа цагт юу ч дуусаагүй" гэдэг. Нээрээ л хэний ч итгэл найдвар үр хүүхэд, ирээдүй хойч л байдаг. Тэр үнэн илэрхийлсэн.

Ийнхүү киноны санаа сэдвийн тухайд өөрт туссан, тунгааснаасаа задлахад ийм байна.


| НАЙРУУЛАГЧ Б.АМАРСАЙХАНЫ "МОНГОЛ" КИНОНООС ОЙСОН ТУСГАЛ |
|
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |