Тэр угаас элдэвтэй "нөхөр" л дөө. Улсын тэргүүний уран сайханч, өгүүллэг, зохиолыг хүний сэтгэлд хүртэл уншигч, драмын театрын тайзан дээр "Дурлахыг хориглоно", "Атга нөж", "Цагаан дарь эх", "Шар тэнгисийн тарчлаан", "Бардам туулай", "Эдип хаан", "Нууц амраг чинь больё", "Харц хатан", "Анухатан", "Парисын дарь эхийн сүм" зэрэг монголын болон дэлхийн сонгодог уран бүтээлд тоглож, хошин урлагийн тайзнаа аав, ах, анд, хүүгийн дүрийг үзүүлж, дэлгэцэд харин цагдаа, дуучин, хэлгүй нэгэн болно.
За тэгээд тоглолтыг бол ганган хөтөлнө,"Уужим" кино фильмийн үүсгэн байгуулагч гээд урлагт ер ороогүй төрөл, барьж аваагүй булан тохой, өөрийгөө сориогүй өдөр ч гэж байхгүй, ээ, түүнд. Үүгээр нь түүнийг элдэвтэй, иртэй, зүтгэлтэй, урлагийн төлөө төрсөн дүүрэн авьяастан гэж боддог юм.
Тэр жүжигчин мэргэжлээрээ хэн бүхний сэтгэлд тайз, дэлгэцийн аль ч дүрээрээ хүрч, очиж, хамгийн нандин утсыг нь хөвөрдөж, хөвсөлзүүлж, эсвэл уярааж, ухааруулж чаддаг уран бүтээлч.

-СОЛИОТ СОДНОМ-Харин түүний бүтээлүүд дотроос хамгийн оргил нь гэж хэлж болох бүтээл "Мойлхон" киноны солиот Содномын дүр.


.jpeg)
Тиймдээ ч үүсгэн байгуулж, галыг нь түлж, дулаацуулсан "Мөрөөдлийн театр"-аа өнөө хүртэл хөрз, аргалаар өрдөж, пигнэн дулаалсаар халуу дүүгсэн айл болжээ.

Яг одоо тайзнаа тоглогдож байгаа "Шөнө буусан аадар" жүжгийн Тэрбишийн дүрийг тэр бүтээж байгаа. Хэдийгээр жүжигт түүний дүрийн жүжиглэлт бага ч бүх үйл явдал түүнийг тойр, төвлөрч өрнөнө. УИХ-ын гишүүн, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүний баяр жаргал, зовлонг тэр дүрээрээ дамжуулан харуулна. Гэсэн ч гэр бүлийнхэн нь, эргэн тойрон нь ямар ч байсан түүнд хамгаас эрхэм гэдгийг жүжгийн төгсгөлд өгүүлнэ. Жүжиг, кинонд хүнд хамгийн их зүйл бодогдуулж, бүр ярьж байгаа дүрээсээ илүү өөртөө анхаарлыг татдаг нь үггүй тоглолт байдаг. Үүнийг Г.Алтаншагай сайн тоглож байна лээ. Угаас урлагт тэр одоо дунд үеийн тулхтай уран бүтээлчдийн нэг болж, багийнхныхаа хамгийн цөм дүрийг нуруун дээрээ үүрч гарах, зангидах болсон. Үүгээрээ харин ч түүнд Тэрбишийн дүр илүүтэй зохиж байна уу гэлтэй. Тайз, дэлгэцэд тэр найруулагчийн өгсөн дүрд хэн ч байж болох ч тайзнаас бууж, камераас холдохоороо өнөө л дулаахан инээмсэглэж, хэнтэй ч мэндтэй, устай Шагай бидэнтэй уулздаг хэвээр. Тэр бол Монголын урлагийн зөөлөн сэтгэлтэй, зөв бодолтой, үргэлжийн хүсэл тэмүүлэлтэй Г.Алтаншагай мөнөөс мөн билээ.

| ДУЛААХАН ИНЭЭМСЭГЛЭСЭН ДҮҮРЭН АВЬЯАСТАН |
|
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |