Зэвүүн юм аа, Цэрэн. Жийрхэм ч юм. Аажуухнаар эсгэх хүйтэн харц, дургүй хүрэм ёжтой инээмсэглэл, гэнэтийн дайралт гээд эсрэг дүрийн ёстой магнат юм байна аа, тэр. Аргагүй дүрэмгүй хотын дүрэмгүй, дур зоргоороо, юунаас үл айх, юуг ч хийж мэдэх аюултай хүний ийм дүрийг жүжигчин М.Наранмөнх л бүрэн гаргана гэдгийг "OI" энтертайнментийн Р.Эрхэмбүрэн найруулагч зөв харжээ.
Угаас түүний бүтээлдээ өрөөд байгаа дүрүүд байгаа онож, эзнээ олж буугаад байгааг үзэгчид анзаарч байгаа байх. Түүнийг Бүрнээ найруулагч "Хүсэл" киноноос эхлээд алгуурхан ажиглаж, нэг тийм часхийсэн амттай, гэхдээ хэн бүрийн аазгайг хөдөлгөж, зэвүүг хатгасан эсрэг дүрийг бодон боловсруулсан болов уу. Арай Цэрэнд хүрэхгүй ч түүнээс өмнө найруулагчдаа "Яг л болох юм байна" гэсэн бат итгэл өгсөн дүр нь "Галзуу дурла" киноны дүр. Тэгвэл үнэхээр олж чаджээ, эрхэм найруулагч аа. М.Наранмөнхийг ингэж л тэсрүүлж, дотоод их бөмбөгийг нь дэлбэлж, хамаг бүхнийг нь түрэн гаргах байсан юм. Гэхдээ зүгээр л нэг салбаганасан эсрэг дүр биш тогтвортой, томоотой, буурьтай суурьтайгаар инээж байгаад хоолойг нь хэрчих, эвийлж байгаад нуруунаас нь хутгалж мэдэх алуурчин, яргачны дүрийг үнэхээр үзүүлж чадлаа.

Эндээс л түүний кино урлагт өөрийгөө харуулах цаг хугацаа жинхнээсээ эхэлж байна. Нөгөө талаар Эрхэмбүрэн найруулагч түүнийг байгаа өгөгдөл, нөөц бололцоо дээр нь эсгэж чадаж байгаа шиг тэр "OI" энтертайнментийн багийнхаа уран бүтээлд өнгө, амт нэмж, тодруулж байгаа. Нэг ёсондоо тэд харилцан нэгнийгээ бүрдүүлж, бүтээж байгааг ч дурдах нь зүйтэй болов уу.



| М.НАРАНМӨНХИЙН ЦАГ |
|
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |