Цэргийн төв эмнэлгийн бөөрний диализын аппаратад ороод нас барсан иргэн ДОХ-той байсан нь тодорхой болж, эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгааг бид мэдээлсэн билээ. Тодруулбал, талийгаач тус эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Ингэхдээ ДОХ-той гэдгээ хэлээгүй бөгөөд архины хорлого, бөөрний дутагдалаар эмчилгээ хийлгэжээ. Мөн Цэргийн төв эмнэлгийнхэн талийгаачаас цусны шинжилгээ авахдаа ДОХ-ын эсрэг шинжилгээ аваагүй, мэдээгүй гэх хариуцлагын асуудал яригдаж байгаа юм. Талийгаачийн орсон гемодиализын аппаратаар цус сэлбүүлсэн иргэд, задлан шинжилгээ хийсэн эмч нар ДОХ-ын халдвар авсан эсэхийг шинжилж байгаа. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Ажлын хэсэг гарган, шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн.
-Талийгаачийн орсон гемодиализын аппаратаар цус сэлбүүлсэн иргэд, задлан шинжилгээ хийсэн эмч нараас шинжилгээ авсан уу?
-Манай эмнэлэг шаардлагатай бүх арга хэмжээг авсан. Эмч, эмнэлгийн ажилтнуудаас шинжилгээ авсан. Холбогдох бүх шинжилгээг авч, хариу нь сөрөг гарсан.
-Одоо ямар нөхцөл байдал өрнөж байгаа вэ?
-Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох албанаас Ажлын хэсэг гарган, манай эмнэлэгт шалгалтын ажиллагаа явуулж байна. Шалгалтаар хариуцлага алдсан уу, үгүй юу гэдэг нь тодорхой болно.
-Эмч, эмнэлгийн ажилтнуудаас ДОХ-ын эсрэг шинжилгээ авах хүртэл нь хариуцлага алдсан уу. Хариуцлагын асуудал яригдаж байгаа юу?
-Хариуцлага алдсан эсэхийг шалгалтаар тогтооно.
-Хэчнээн хүнийг эрсдэлд оруулсан гэж үзэж байгаа вэ, судалгаагаар. Мөн хэдэн хүнээс ДОХ-ын эсрэг шинжилгээ авсан бэ?
-Холбогдох бүх ажилтан, албан хаагчаас шинжилгээ авсан. Яаралтай тусламж, хэвтэж байсан тасгийн ажилтнууд хамрагдсан.
| Цэргийн төв эмнэлгийн дарга Б.Энх-Од: ДОХ-ын халдвар авсан иргэнтэй харилцсан эмнэлгийн бүх ажилтнаас шинжилгээ авахад сөрөг гарсан |
|
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |