Авлигатай тэмцэх газраас өчигдөр шөнө Гэмтэл согог судлалын үндэсний төвд нэгжлэг хийжээ. Тодруулбал, тус эмнэлгийн хэд хэдэн ажилтан оролцсон байж болзошгүй ноцтой нөхцөл байдал илэрч, шалгалтын ажиллагаа явуулсан гэнэ. Энэ үеэр АТГ-ын мөрдөгчид ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Г.Лхагвасүрэнг цагдан хорьжээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн компанидаа илт давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгаж байгаа аж. Мөн тэрбээр Эрүүл мэндийн салбарын тендерт өөрийн хувийн компаниа ялуулахын тулд эрх бүхий албан тушаалтнуудад авлига өгсөн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Түүнийг 48 цагийн хугацаанд цагдан хорьсон байна. Мөн түүнтэй холбоотой эрх бүхий албан тушаалтан, ажилтнуудыг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Гончигсүрэн Лхагвасүрэн нь ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгчээр ажилладаг. Тэрбээр Анагаах ухааны магистр зэрэгтэй. Мэргэжлээрээ 10 гаруй жил ажиллаж байгаа гэнэ.
Боловсрол
-2002-2008 онд Украйн улсын АУИС-ийн их эмч
-2008-2010 онд Дүрс оношилгооны резидент
-2013 онд MRI-н мэргэжил дээшлүүлэх сургалт
-2015 онд Франц улсад мэргэжил дээшлүүлсэн
| ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Г.Лхагвасүрэнг цагдан хорилоо |
|
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |