УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан боллоо. Уг хуралдаанаар Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай залуу амиа алдсантай холбогдуулан, хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байсан иргэн О харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Хэрэг гарсан даруйд ШШГЕГ болон ЦЕГ-аас танилцуулга авч, ХЗДХЯ-наас танилцсан байгаа. ХЗДХЯ-наас дотоод шалгалт явуулсан. Сайдын хувьд талийгаачийн ар гэртэй хэд хэдэн удаа утсаар холбогдож, долдугаар сарын 25-нд биечилж уулзсан. Хохирогчийн ар гэрийнхэн гомдлоо танилцуулж, гомдлынх нь дагуу Ажлын хэсэг байгуулсан. Талийгаачийн ар гэрийнхэн гурван асуудалд гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Нэгдүгээрт, хохирогчийн эмзэг мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. Хоёрдугаарт, эмнэлгийн тусламж үйлчилгээг цагт нь үзүүлээгүй. Мөн тусламж үйлчилгээ үзүүлж байх явцдаа гав хэрэглэж, ухаангүй байхад нь хүний эрхийг ноцтой зөрчсөн. Гуравдугаарт, талийгаач цагдаагийн албан хаагчдад эрүүдэн шүүлгэсэн гэдгээрээ гомдол гаргаад байхад энэ асуудал нь шийдэгдээгүй вэ. Ингээд сэжиглэгдэн шалгагдаж байсан хэргээсээ болоод амиа алдаж байгаа юм бэ гэж гомдол гаргасан.
Бид энэ гурван асуудлыг тодруулахаар ажилласан. Цагдаагийн байгууллагын бүх түвшинд мэдээлэл хийхдээ хохирогч, талийгаачийн талаарх хувийн эмзэг мэдээллийг задруулахгүй байх чиглэл өгсөн. Энэ асуудлыг дүрэм, журамд тусгуулахаар ажиллаж байгаа. Харин гэмт хэрэгт сэжиглэгдэж, эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн хувийн мэдээллийг хэлэхээс өөр аргагүй. Шалгалтын явцад хэд хэдэн зөрчил байгаа. Хорих, баривчлах байранд ажиллаж байгаа эмнэлгийг боловчон хүчин, шаардлагатай тоног, төхөөрөмж үнэхээр муу байна. Дадлага туршлагатай эмч нар хорих ангид ажиллах сонирхолгүй байна” гэв.
| О.АЛТАНГЭРЭЛ: Цагдаагийн албан хаагчид цаашид мэдээлэл хийхдээ хохирогч, талийгаачийн эмзэг мэдээллийг задруулахгүй байх чиглэл өглөө |
|
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |