Улсын баяр наадмаар монгол эрчүүдийн жинхэнэ мөн чанар илэрдэг юм байна. Заримынх нь сэтгэл нь хөөрөөд тэсэлгүй уйлах нь ч бий. Зарим нь ийш тийшээ харайж гүйгээд баярласан сэтгэлээ илэрхийлэх нь ч бий. Тэдний нэг бол Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уяач Б.Одсүрэн байлаа. Ерөө сумынхаа 100 жилийн ойгоор улсын наадамд даага аман хүзүүдүүллээ хэмээн уйлах нь уу гэмээр хамар нь сарталзаж байгаад уужирсан. Удалгүй хурдан даагаа Ганбаяр гэдэг найзаасаа авсан тухайгаа ярьж байснаа найзыгаа “Ганбаяр аа, чи яриа өгөөдөх” хэмээн аархаж байгаа харагдсан. Харин Ганбаяр нь түүнийг шоолонгүй мориныхоо хөлсийг хуссан шигээ баярлаж, хөөрсөн сэтгэлээ барьж ядан байх шиг харагдсан нь наадамчин олныг баясгаж, монгол наадмыг улам бүр амттай болгож чадсан билээ. Ёстой л өнгөрсөн жилийн наадмын “од” Улаанхүү шиг олны ерөөл, хайр, хишгийг хүртэж чадсан, Б.Одсүрэн. Мөн хотынхныг Хүй долоо, төв цэнгэлдэх хавиар бужигнаж байхад Дорнодын Матад сумын Заанхүү гэж бор залуу хурдан азарганыхаа хүүхдийг ойчингуут өөрөө харайж мордоод Хар толгой бүтэн ороож хадуурсан ч түрүү магнайд хурдалсан. Багадаа хурдан морь унадаг байсан ч түрүүлж үзээгүй тэрбээр 31 насандаа азарга унаж түрүүлсэн түүхээ мөнхөлж чадлаа. Азарга нь аргагүй хурдан хүлэг байна даа хэмээн наадамчин олон шагшин, нүд алдацгааж байсан. Харин эрийн гурван наадмын нэгэн чимэг болох сурын харваанд ахыгаа түрүүлэхэд дүүлэн давхих хүлэг шиг гүйж явсан Алтантулга наадамчин олныг сэтгэлийг бас л хөөргөж, баярлуулж чадсан. Уг нь ахыгаа сур харваанд анх сургасан багш нь гэж байгаа. Өөрөө түрүүлснээс илүү баярлаж, бусдынхаа баяр жаргалыг өөрийн юм шиг бодож, хуваалцдаг дэврүүн, цагаахаан сэтгэлтэй хүмүүс наадмын өдрүүдээр жинхэнэ “од” боллоо, баяр наадмын чимэг болцгоолоо.
Морь, унаач, эзэн гурвыг алдаршуулж, баярлуулсан бас нэг цолгиун дуутай хөөрхөн хүү бий. Тэр бол хурдан дааганы цолыг дуудсан П.Тэмүүлэн. Дуу хоолой, сэтгэл зүрхээрээ, харцаараа морины хийморь сэргээхээр хүү байна лээ. Ямар азтай нь тийм сайхан хүүгээр даагаа цоллуулсан гэж санана. Наадамчин түмнийг жинхэнэ сэргээсэн. Түүний цол дуудаж байгааг хүмүүс олон дахин сонссон хүн тухайгаа олон нийтийн сүлжээнд хуваалцсан байв. Өөрөө ч жигтэйхэн сэргэлэн хүү байна лээ. Олон жилийн наадам үзэж, морь, бөх цоллочихсон хүн шиг яриа хөөрөө сайтай, хийморьтой хүүг наадамчид хэзээ ч мартахгүй байх аа. Мөн жил бүрийн наадмын өнгө нь шөвгийн дөрвөн бөх, үзүүр, түрүү байдаг. Энэ жил ч тэр ёсоор наадаж, монголчууд телевизийнхээ өмнө хэчнээн өндөлзөж, хэчнээн ч биеэ чангалж, ханарч суусан бол. Улсын арслан Б.Орхонбаяр, Даян аварга Н.Батсуурь хоёрын барилдаан монголчуудыг бүр талцуулаад авах шиг болсон. Тэдний засуулууд ч мөн мөрөн дээрээсээ дэвээд гарсан бөхчүүдийг түрүүлээсэй гэж юунд ч хэзээ ч залбирч, бодож байгаагүйгээрээ хичээж байгаа харагдсан нь юу юунаас илүү сайхан байлаа. Морь, бөх, сурын харваагаар сэтгэлээ ариусгасан наадамчин түмэн нэгэн зуны мартагдашгүй, давтагдашгүй наадмыг монгол морь, монгол эрчүүдээрээ бахархаж өнгөрүүллээ. Дараа жилийн наадмар ямархан аавын хүү түрүүлж, хэний хурдан хүлэг унаач, эзэн хоёроо баярлуулах юм бол доо.
| УНААЧ, МОРЬ, ЭЗЭН ГУРВЫГ АЛДАРШУУЛСАН ЦОЛЛООЧ ХҮҮ, БАЯРЫН НУЛИМСАА БАРЬЖ ДИЙЛЭЭГҮЙ ХУРДАН ДААГАНЫ ЭЗЭН Б.ОДСҮРЭНТЭЙ МАРТАГДАШГҮЙ НААДАМ БОЛЛОО |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |