Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга Версалийн ордны Хааны дуурийн театрт анх удаа тоглолт хийсэн билээ. Тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг болон Бүгд Найрамдах Франц Улсын Европ, Гадаад хэргийн сайд Катерин Колонна зэрэг францын төр, засаг, нийгмийн зүтгэлтнүүд, Парист төвтэй олон улсын байгууллагын удирдлагын төлөөлөл зэрэг 600 орчим өндөр албаны зочин урилгаар үзсэн юм.
.jpg)
Бид Морин хуурын чуулгын тоглолтыг Версалийн ордны Хааны дуурийн театрт үзэж, сонирхсон Монгол иргэдийн сэтгэгдлийг хуваалцлаа.
ФРАНЦ УЛСАД АМЬДАРДАГ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН Н.ДЭЛЭГ
“Тогтолт сайхан боллоо. Парис хотод ирж амьдраад арав гаруй жил болж байна. Нутгаа санаж байхад ийм сайхан тоглолт болж, үзсэндээ баяртай байна. Би Өмнөговь аймгийн уугуул хүн. Монголдоо тээврийн жолоочоор ажиллаж байгаад 10 гаруй жилийн өмнө Франц Улсыг зорин ирж байлаа.
Хүүхдүүдтэйгээ сайхан амьдарч байгаа. Нутгаа л жаахан санах юм. Төрсөн нутаг шиг сайхан юм байдаггүй юм байна даа. Дуучдынхаа дууг сонсоод сэтгэл хөдөллөө. Элчин сайдын яамтайгаа харилцаатай холбоотой байгаа учир Монголынхоо мэдээллийг цаг алдалгүй авдаг. Монголынхоо ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн юм.

ФРАНЦ УЛСАД АМЬДАРДАГ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН Ц.ЭНХТУЛГА
“Би Францын легионы армид долоон жил алба хаасан. Францад ахмад дайчдын холбоо гэж бий. Би Монголын ахмад дайчдын холбооны дэд тэргүүнээр ажилладаг. Францын Версалийн ордонд Монголынхоо морин хуурын чуулганы тоглолтыг үзэж суух үнэхээр сайхан байна. Монголдоо өнгөрсөн нэг сард очсон ч өнөөдрийн тоглолтоор эх орондоо оччихсон юм шиг сайхан байлаа. Намайг таньдаг хүмүүс, гэр бүлдээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Алс холын Франц Улсаас мэндчилгээ дэвшүүлж байна” гэсэн юм.
| ФРАНЦ УЛСАД АМЬДАРДАГ МОНГОЛ УЛСЫН ИРГЭД: Версалийн ордны Хааны дуурийн театрт үзсэн Морин хуурын чуулгын тоглолт хамгийн сайхан нь байлаа |
|
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |