Цал буурал сахалтай өвгөн найрагч цаст уулсаар замчлаад хорвоогоос буцлаа. Найрагч олон нөхөд нь уйтайхан шүлгийг нь уншаад үдэн өгч байна. Нэг тийм хөнгөн санаашрал, гүн их утгын дайдад өөрийгөө мөнхөд “уяж”, сайхан найргийн шидэд хувирч явсан, билээ тэр. Өөрийгөө нэрж, юмсыг сэрж бодсон үгэн цайз нь өдгөө ч гэрэлтэн сүндэрлэн байна. Цэл залуухан, харцнаас нь хасын цас гийдэг байдаг залуу наснаас эхлэн шүлэг, найргийн хүрээнд тодорч, товойж, мандаж, мөнхүү даруухан оршсоор өвгөн буурал болтлоо бичсээр байгаад явлаа. Хорвоогийн богинохон мөртлөө уудам зайд шүлгээ л уншиж аянчиллаа.
Тэр яг л
Будант шингэх
Буцах шувуудын дуу
Сэдхилд дуслаад... гэх мөрт шигээ хүмүүний цэнхэр орчлонд хүн бүрийн сэтгэлд дуслаад, тусаад л буцлаа даа.
Хэчнээн сайхан найргийн, хэчнээн сайхан үгсийг үлдээгээд явав даа. Эмэгтэй хүний үзэсгэлэнг болор чулуунд тусах сарны гэрэлтэй зүйрлэж, илэрхийлж, бодох нь ховор. Тэр бодож чаддаг, өгүүлж чаддаг найрагч байв. Тэрбээр үнэхээр өөрийнхөө бичсэн шигээ хүмүүний хорвоогоос үнэнийг эрэн хатаж, хөгшин, залуу хэний боловч хүний зүрхийг нэгжиж явсан хүмүүн мөн билээ. Хэний тухай бичиж байгааг нэрийг нь дурдахгүй байсан ч уншигч та хэдийн мэдсэн байх. Хүний орчлонгоос буцаж яваа түүнд талархлын хэдэн үг дайж байгаа нь энэ. Дахиад найргийн тэнгэртээ төрөөрэй гэж гуйж байгаа нь энэ. Тэр ганц шүлэг, найргаараа ч бус хүнийхээ хувьд хачин түшигтэй, гэгээтэй, өмөгтэй хүмүүн байв. Үүнийг ахан дүүс болж явсан хэн бүхэн дуу нэгтэй хэлэх байх. Сайхан сэтгэл, бусдыг дагуулан хөтлөхийн том ч үлгэр явжээ, тэр. Өнөөдөр найрагчид “Мягаа ах минь тэнгэрт дэвшлээ. Их сайхан хүмүүн байсан сан” хэмээн дурсаж, өчигдөрхөн мэндэлж, шүлэг найргаа хамтдаа уншилцаж явсан он цаг өнөөдөр гэхэд л дурсагдах боллоо.
Хорвоо гэдэг ер болж өнгөрөх нь хурдан. Дурсагдах нь арай удаан байдаг бололтой. Гэхдээ удаан дурсагдах уу, тэрхэн мөчид л дурсагдах уу гэдгийг хийж бүтээсэн, явсан мөр нь батлах аж. Л.Мягмарсүрэн найрагч бардам дурсагдах хүмүүн ажээ. Бүр үгүйлэн санахаар тийм том уул байв. Түүнийг бараадан, нөмөрлөж, энгэр бэлээр нь найраг хэлхэн өгсөх дүүс нь өнөөдөр хоосорч, ханхайж, өвлийн энэ бүүдгэр өдөр уй нөмөрч сууна. Гэлээ гээд яах билээ. Буцах шувууд шиг, эргэн ирэхгүйгээс хойш. Сайхан дурсаж, бүр удаан дурсах л үлдлээ.Хүний сэтгэлийн хоргонд үргэлжийн мөнх дулаахан орших эрхэм найрагч минь найргийн ертөнцдөө эргэн төрөөрэй. Хүний цэнхэр дэлхийд хайрласан, уучилсан бүхэндээ эргэн ирээрэй л гэж хүсмээр байна.
***
Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг
Үзэсгэлэн гоог чинь тэнгэрт өргөн биширч
Чамтай дэр хуваан үсийг чинь илбэх хайр хүсэлдээ уягдан
| ДУРСАХУЙ : Хүний сэтгэлийн цайзад үүрд сүндэрлэх найрагч |
|
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |