Жолооч Б.Эрдэнэбаатар хэлэхдээ “Цар тахлын үед гэртээ байх хугацаандаа машинаа чиргүүлтэй болголоо. Аялалд явахад майхан маш чухал байдаг. Тийм учраас хуучин төмрийн хаягдал, эвдэрсэн “Приус-20” автомашины ар хэсгийг ашиглаж, унтлагын зориулалттай чиргүүл хийсэн. Ингэхдээ ах, дүү, таньдаг, таньдаггүй хүмүүсээс тусламж хүсэж, хэрэггүй болсон эд зүйлсийг нь цуглуулж, хооронд нь гагнаж, бэхэлсэн байгаа. Би “Приус-20” автомашинаа унаад найман жил болж байна. Энэ хугацаанд машинаараа 100 гаруй километр газар том жийп чирч үзлээ. Шаварт суусан том оврын суудлын автомашиныг чирч, гаргалаа. Тэгээд “Энэ том машиныг чирэхэд “Приус” машины мотор эвдрэхгүй байна. Тэгэхээр өөрт нь тохирсон чиргүүл чирвэл болохгүй зүйл байхгүй юм байна” гэж бодсон. Хэсэг хугацаанд чиргүүл судалж, “Яавал авсаархан, эвтэйхэн байх вэ” гэдэгт анхаарлаа хандуулсан. Тэгсэн чинь ОХУ-ын нэгэн сайтад “Harrier” автомашины араас “Harrier” чирээд, чиргүүл болгочихсон байгаа бичлэг үзсэн. Тэндээс санаа авч, чиргүүлээ хийж эхэлсэн. “Приус” машин монголчуудын эдэлгээ, гарын аяыг даасан, шалгарсан автомашин юм билээ. Миний хийсэн чиргүүл зөвхөн унтлагын зориулалттай шүү. Хүмүүс буруугаар ойлгоод, эрсдэлтэй байна гэж үзэх вий. Аяллын үед зөвхөн тогоо, шанага, ачаа бараагаа хийгээд машинаасаа чирээд явна. Хөдөлгөөнд оролцоогүй үед ачаагаа буулгаад, майхны зориулалттай ашиглаж, дотор нь тухтай амарна. Доторх сандал зэргийг аваад, модоор шал дэвсчихсэн байгаа. Өөрөөр хэлбэл, миний хийсэн чиргүүл явдаг төмөр майхан гэсэн үг. Манай гэр бүл өнөр учраас аяллаар явахад ачаа багтдаггүй юм. Энэ жил аялахад ачаагаа чиргүүлдээ ачаад, машин дотроо сэлүүхэн тухтай явж болохоор боллоо. Гэхдээ чиргүүлтэй үед зөвхөн засмал замаар нь зорчино. Шороон замаар явахад эрсдэлтэй, аюул ихтэй байх. Магадгүй цагдаа нар биднийг торгоод явуулахгүй байх. Би зөвшөөрөл, улсын дугаар авах талаар судалж үзсэн боловч боломжгүй гэсэн хариу өгч байна лээ. Бид маргааш өглөө аялалдаа Хөвсгөл аймаг руу гарна” гэв.
| ЧИРГҮҮЛТЭЙ “ПРИУС-20” МАШИНЫ ЖОЛООЧ Б.ЭРДЭНЭБААТАР: Аялалд зориулж, явдаг төмөр майхан хийлээ |
|
Казахстан Улсын ҮОХ-ны төлөөлөгчид “Олимпик хаус”-т зочлов
2026-04-06 15:15:50
Х.Билгүүнсайхан дэлхийн аварга М.Сабырханыг яллаа
2026-04-06 14:42:46
С.Жамбалжамц Европ тивд Монголынхоо нэрийг дуурсгаж явна
2026-04-06 12:45:03
“Амьдралд хайртай” уран сайхны кино энэ сарын 10-нд нээнэ
2026-04-06 11:19:12
Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрх хамгаалалын 237 дуудлага мэдээлэл иржээ
2026-04-06 10:05:46
2026-04-06 08:58:55
2026-04-06 08:52:14
Б.Орхонбаяр арслан, Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-04-06 08:36:49
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
2026-04-06 07:54:00
“ШУВУУ” Т.БАДАМЖУНАЙ 20 ГА ГАЗАР 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ, ЭНЭ МӨНГӨӨ ХҮРГЭНЭЭРЭЭ ДАМЖУУЛАН ИРГЭДЭД ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛДҮҮЛСЭН Ч ХЭРЭГ НЬ ЗАМХАРЧИХЛАА
2026-04-06 07:03:12
ТУУЛ ГОЛД ҮХСЭН БУГЫГ ХОРДООГҮЙ ГЭДГИЙГ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ТОГТООЖ, ХАМРААРАА МОД ХАТГАСНЫ УЛМААС ЭРСЭДСЭН ГЭЖ ҮЗЖЭЭ
2026-04-06 07:00:44
ТАНИЛЦ: ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ, ТҮЛШНИЙ ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХААС ЭХЛЭХ ШИНЭ ЗАСГИЙН ЯАРАЛТАЙ ШИЙДЭХ АЖЛУУД
2026-04-06 07:00:00
“ИЙМ НЭГЭН ДУРЛАЛ", “SINGLE LADIES”, “БҮСГҮЙ", "ТАТАР" КИНОНЫ ЗОХИОЛЫГ БИЧСЭН А.МИЕЭГОМБО
2026-04-06 07:00:00
Д.УРАНБИЛЭГ: “МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ” ҮЗЭСГЭЛЭНД БҮТЭЭЛЭЭ ДЭЛГЭСЭН 300 ГАРУЙ БАГШ, СУРАГЧДЫН МИНЬ ХӨДӨЛМӨР “МӨНГӨН МОД” ШАГНАЛААР МЯЛААГДСАНД БАЯРТАЙ БАЙНА
2026-04-06 07:00:00
МААНЬТ РУУ МАН-ЫНХАНТАЙ ХАМТ “АЧИГДАХ” АН-ЫН ГУРВАН БЭТ ХЭН БЭ
2026-04-06 07:00:00
Ж.ЛХАГВАСҮРЭН: Аав минь хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж амжаагүй
2026-04-06 07:00:00
2026-04-05 16:00:17
Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаана эхэллээ
2026-04-05 15:22:36
2026-04-05 15:01:26
2026-04-05 10:32:35
2026-04-05 08:26:40
2026-04-05 08:06:20
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |