АИ-92 автобензиний үнэ өчигдөр буюу долдугаар сарын 2-ноос литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэж, 1450-аас 1750 төгрөг болсон. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдэж буйтай холбоотойгоор шатахуун импортлогч компаниуд өнгөрсөн зургадугаар сард автобензиний үнийг 600 төгрөгөөр нэмэх санал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамд хүргүүлсэн байдаг. Тухайн үед Засгийн газар болон Ашигт малтмал, газрын тосны газраас “Шатахууны үнийг нэмэхгүй” хэмээн тайлбарлаж байсан юм. Гэвч АИ-92 автобензиний үнэ ийнхүү 300 төгрөгөөр нэмэгдээд байна. Цаашид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэмэгдэх вий гэх айдас иргэдэд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор иргэдийн байр суурийг сонслоо.
Чингэлтэй дүүргийн XI хорооны оршин суугч Д.БАТБОЛД:
-Ард иргэд ядуурч байхад ингэж болохгүй. Шатахууны үнэ нэмэгдэхээр дагаад хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэнэ. Тэгэхээр талх 1300 төгрөгөөс 1500 болох магадлалтай болчихож байгаа юм. Үхрийн мах килограмм нь 18000 гэж байна. Одоо 20000 болох уу. Засгийн газар “Шатахууны үнийг нэмэхгүй” гэж хэлээд иргэдэд “молиго” үмхүүллээ. Ингэхээр чинь иргэдийн амьдрал улам л хэцүүднэ. П.Очирбат Ерөнхийлөгчийн үед монголоос нефтийн уурхай оллоо гэж байсан. Тэрийг бариад байгуулчихсан бол монголдоо 60 хувийг нь үйлдвэрлээд, 40 хувийг нь гаднаас импортоор авах байлаа.
Сонгинохайрхан дүүргийн XII хорооны оршин суугч Н.БОЛОР-ЭРДЭНЭ:
-Шатахууны үнийг нэмэх нь буруу. Эдийн засаг муу, ард түмэн мөнгөгүй байна. Би дэлгүүр ажиллуулдаг. Дэлгүүрээр орж ирж байгаа хүн ч цөөхөн, ихэнх нь бараа бичүүлж авч байна. Хар дэвтэр ч дүүрлээ. Эргэн төлөлт ч байхгүй. Ийм байхад бензин, барааны үнийг нэмж огтхон ч болохгүй. Талх-Чихэр, Өгөөж компани үнээ бүтээгдэхүүний үнээ нэмчихлээ. Том компаниуд тохиролцсон юм шиг үнээ нэмж байна. Уржигдраас “Өгөөж” компани боорцог бүр дээрээ 500 төгрөг нэмсэн. Харин “Талх-Чихэр” компани талх, боорцогныхоо үнэ дээр 200-300 төгрөг нэмчихсэн. Өмнө 100, 200 төгрөгөөр л үнээ нэмдэг байсан. Ер нь үнэ нь нэмэгдээгүй бараа бүтээгдэхүүн алга. Тиймээс энэ асуудлыг төр засаг хариуцаад зохих арга хэмжээ авах хэрэгтэй.
.jpg)
Баянгол дүүргийн оршин суугч Т.ОДОНГЭРЭЛ:
-Цар тахлын үед бензины үнийг нэмж байгаа нь буруу. Төрийн байгууллагынхан л ажиллаж, цалингаа авч байна. Хувийн байгууллагын ажилчид орлогогүй, хэцүү байгаа. Шатахууны үнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Тэгэхээр ард иргэдэд улам л дарамт болно. Улс төрчдийг ямар шийдвэр гаргаж, яаж ажиллаад байгааг ойлгохгүй байна. Хүн амын 60 хувь нь дархлаажуулалтад хамрагдсаны дараа үнээ нэмнэ гэж Засгийн газраас мэдэгдсэн. Гэвч 60 хувьдаа хүрээгүй байна. Хүрлээ ч хоёр тунгаа хийлгэсэн хүмүүс халдвар авсаар байна.
Хан-Уул дүүргийн оршин суугч Т.МАДАА:
-Шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгдсэн. Би хүнс, барааны жижиглэн худалдаа эрхэлдэг. Төр, засаг л шатахууны үнийг бариад байсан болохоос нэмэгдэх нь цаг хугацааны асуудал байсан. Цар тахал намжих үед дэлхийн зах зээлд нефтийн үнэ нэмэгдсэн. Тэр үед бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр одоо шатахууны үнэ нэмэгдлээ гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дахиж нэмэгдэхгүй.
Б.БАДАМЗУЛ
| ИРГЭД: Засгийн газар “ШАТАХУУНЫ ҮНИЙГ НЭМЭХГҮЙ” гэж хэлээд иргэдэд “МОЛИГО” үмхүүлчихлээ |
|
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |