Гэнэтийн осол гэмтлийн улмаас амь нь эрсдэлд орсон иргэнд Дорноговь аймгийн Мандах сумын эрүүл мэндийн төвийнхөн анхны тусламж шуурхай үзүүлжээ. Үүний дараа аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтэл, эрчимт эмчилгээний багийнхан орон нутагт нь очиж, монгол гэрт мэс засал амжилттай хийж, амийг нь аварсан байна.
Энэ талаар Дорноговь аймгийн Мандах сумын их эмч Э.Чулуунцэцэгээс тодруулахад “Энэ сарын 15-ны өглөө 4:30 минутад “32 настай эрэгтэй хоолойгоо хэрчиж, их хэмжээний цус алдсан” гэх дуудлага ирсэн. Тухайн газар нь сумын төвөөс 90 км, аймгийн төвөөс 160 км-ийн зайтай, алслагдсан газар. Бид дуудлагын дагуу яаралтай очиход тухайн өвчтөн хүзүү, хоолой нь хүнд гэмтэлтэй, хоёр литр орчим цус алдалт, олон эрхтний хурц дутагдалтай, ухаангүй байсан. Бид яаралтай тусламж үзүүлчихээд тусламж дуудах гэсэн боловч тухайн газарт сүлжээ барихгүй байсан. Ингээд нэмэлт хүч дуудахаар 20 гаруй км газар явсан.Тэгээд аймгийн түргэн тусламж, эрчимт эмчилгээний тасагтай холбогдсон.
Дуудлага өгснөөс хоёр цагийн дараа аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн зөвлөх эмч Х.Эрдэнэбулган, Эрчимт эмчилгээ, сэхээний эмч н.Гантамир, Ерөнхий мэс засалч Ц.Баярцэнгэл, Эрчимт сэхээний сувилагч Э.Оюунбаяр, мэс заслын сувилагч О.Уранчимэг нар ирж, хүзүүний зөөлөн эдийг нөхөх яаралтай хагалгаа хийсэн. Тухайн газар цахилгааны эх үүсвэр байхгүй учир ойр орчмын айлуудаас яаралтай мотор олж, аппарат, тоног төхөөрөмжүүдээ ажиллуулсан. Өвчтөн одоо аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Амин үзүүлэлт нь тогтворжсон” гэлээ.
| Э.ЧУЛУУНЦЭЦЭГ: Хоолой руугаа хутгалсан эрэгтэйд яаралтай хагалгаа хийж, амийг нь аварч чадлаа |
|
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |