Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Засгийн газар болон Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилт, батлагдсан тохиолдлын гэрийн эмчилгээ, тусламж үйлчилгээ, гудамж болон зам талбай, байр орон сууц, объектын халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт тавих ажлын хэсэг байгуулагдсан.
Уг удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, нарийн бичгийн дарга Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын дарга Э.Тамир нар Чингэлтэй дүүрэгт ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүүргийн Онцгой комиссын дарга бөгөөд Засаг дарга Н.Батсүмбэрэлтэй уулзаж нөхцөл байдлын мэдээллийг сонслоо.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнөөдөр PCR шинжилгээний нэг цэгээр 545 иргэнийг шинжилгээнд хамруулсан байна. Халдварын эсрэг дархлаажуулалтын цэг ОБЕГ-ын “Аврагч” спорт хороонд байрлаж 60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтад хамруулан ажиллаж байна. Өнөөдөр 1-6 хорооны 75 иргэнийг хамрууллаа.
Ажлын хэсэг дүүргийн Шуурхай штаб болон 50 дугаар сургууль дээр байрлах шинжилгээний цэг, дархлаажуулалтын цэгүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.
Мөн батлагдсан тохиолдлын гэрийн эмчилгээ, тусламж үйлчилгээг дүүрэг, хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүд хэрхэн зохион байгуулж буй байдал чанар хүртээмжийн талаар Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын орлогч дарга бөгөөд Шуурхай штабын дарга Х.Алтаншагай танилцууллаа.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС
| Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Чингэлтэй дүүрэгт ажиллалаа |
|
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |