Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатын гар утас олдохгүй байгаа бөгөөд хэрэг гарсан өдрийн орой түүний гар утаст ирсэн дуудлагыг үл таних хүн авсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар Э.Энхбат начны гэргий Б.Нандинцэцэгээс тодрууллаа.
Тэрбээр “Манай нөхрийн гар утас олдохгүй байгаа нь үнэн. Хэрэг гарсан орой нөхрийгөө ГССҮТ-д хүргэснийхээ дараа гэнэт утас нь яасан юм бол гээд залгатал дуудаад байгаа хэрнээ авахгүй байсан. Хэргийн газарт очиж хайгаад олоогүй. Тэр орой намайг цахим хаягтаа хэрэг болсон тухай нийтэлсний дараа Э.Энхбатын дугаар руу олон хүн залгасан юм билээ.
Гэтэл гар утсыг нь эрэгтэй хүн аваад “Юу болоод байна вэ” гэж асуухад нь “Өө, юу ч болоогүй. Зүгээр гэр бүлийн асуудал” гэж хэлсэн байна лээ. “Чи Э.Энхбат мөн үү” гээд асуухад нь шууд тасалсан гэсэн. Бараг 4-5 хүн залгаад ярихад нь тэгсэн байна лээ. Тэр шөнөжингөө утас нь холбогдож байгаад өглөө нь холбогдохоо больчихсон. Э.Энхбатын хуурай дүү нь тэр орой залгасан гэхээр нь “Ямар хоолойтой хүн байсан бэ” гэж асуутал “Тэр үед нэлээн уур омогтой хүн ярьсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Түвшинбаярын хоолой мөн үү” гэтэл “Нээрээ, мөн ч юмуу” гэсэн.
Та яг Э.Энхбат мөн үү гэхэд нь шууд тасалчихсан. Х.Цагаанбаатарыг залгахад нь бас авангуутаа “Э.Энхбат мөн үү, чи хэн бэ” гэхэд нь шууд тасалчихсан гэсэн. Манай нөхөр Юнител, Жи-Мобайл хоёр барьдаг. Хүмүүстэй ярихдаа энгийн гар утсаараа ярьж, интернет ашиглах бол Iphone гар утсаа ашигладаг. Энэ хоёр утас нь хоёулаа олдохгүй байгаа” гэлээ.
Одоогоор цагдаагийн байгууллагын шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд уг хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа Н.Түвшинбаярт 20 хоног цагдан хорих ял оноогоод байгаа билээ.

| Б.НАНДИНЦЭЦЭГ: Хэрэг гарсан орой манай нөхрийн гар утсыг өөр хүн аваад “Юу ч болоогүй. Гэр бүлийн асуудал” гэж хэлээд тасалсан байна лээ |
|
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |