БНСУ-ын алдарт K-pop хамтлаг RIIZE-ийн гишүүн асан Hong Seonghan буюу Xnghan өөрийн бие даасан уран бүтээлчийн замналынхаа эхний томоохон төслийг Монголд авсан зургуудаараа гаргажээ.Тэрбээр саяхан "Mongolia: A Soulful Escape" нэртэй гэрэл зургийн цомгоо танилцуулсан бөгөөд уг бүтээл нь түүний өнгөрсөн хавар Монгол Улсад аялсан дурсамжууд, байгаль, орон нутгийн хүмүүсийн хөрөг, хөдөө нутгийн эгэл амьдралыг харуулсан тун өвөрмөц сэтгэл хөдлөл агуулсан бүтээл болжээ. Xnghan өөрийн цахим хуудсанд “Монгол бол миний хувьд сэтгэл зүйгээ цэгцэлж, шинэ зорилгынхоо эхлэл болсон газар. Байгаль нь уужим, хүмүүс нь амгалан. Би гэрэл зургаар дамжуулан энэ мэдрэмжийг хуваалцахыг хүссэн” хэмээн бичжээ.

Цомогт багтсан зургуудыг Монголын хангай нутгийн онгон байгаль, адуу малтай айлын аж амьдрал, үдийн нар, шөнийн оддоор чимсэн хээр тал, улаан тоос татуулан давхих морьтнуудын дүр зураг бүрдүүлж байгаа нь олон улсын сошиал сүлжээнд ч анхаарал татаж байна. Тэрбээр мөн дараагийн цомог болон хөгжмийн бичлэгүүдээ ч Монголд хийхээр төлөвлөж байгаа ажээ.
“Xnghan’s Mongolia” хэмээх энэхүү цомог нь цахим хувилбараар гарсан бөгөөд тун удахгүй хязгаарлагдмал тоогоор хэвлэмэл хувилбараар олон улсад худалдаалагдахаар бэлтгэгдэж буйг албан ёсны агентлаг нь мэдэгджээ.



| RIIZE ХАМТЛАГИЙН ГИШҮҮН АСАН XNGHAN МОНГОЛД АВСАН ЗУРГААР ЦОМГОО ГАРГАЛАА |
|
КРИШИМА ЛХАГВАСҮРЭН МОНГОЛЫН СҮМОЧДЫН 104 ДЭХ ТҮРҮҮГ АВЛАА
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |