Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Сяньбигийн үед хамаарах, 1800 жилийн өмнөх язгууртны хөндөгдөөгүй бунхан илэрчээ.
Энэхүү археологийн нээлт нь Сяньбигийн соёл, түүхийг судлахад үнэтэй хувь нэмэр болохуйц, одоогоор олдоод буй хамгийн анхны томоохон хэмжээний тоногдоогүй язгууртны булш гэж үзэж байна. МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн судалгааны баг 2019 оны намар дурсгалт газрыг анх тогтоож, улмаар 2022-2024 оны хооронд хэмжилт болон 3D баримтжуулалтын ажлыг хийжээ. Судалгааны явцад язгууртны нэг булш нь ямар ч хөндлөнгийн нөлөөгүй, бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн уг булшнаас гадна жирийн иргэдийн хоёр булш илэрч, археологийн авран хамгаалах малтлагын ажлыг явуулжээ.
Малтлагын явцад тахилын хэсгээс хар болон зээрд зүсмийн модон хоёр морь, модон сүйх тэрэг, ташмаг хэлбэрийн шавар ваар зэрэг дурсгалт олдворууд илэрсэн нь тухайн үеийн язгууртны оршуулгын ёс, эдэлж хэрэглэж байсан зүйлсийг судлахад чухал мэдээлэл болж байна. Олдворуудыг зөөвөрлөх, хадгалах, сэргээн засварлах ажлыг Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулах ажил цаашид үргэлжлэх ажээ.
| СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЕРӨӨ СУМААС СЯНЬБИГИЙН ҮЕИЙН ЯЗГУУРТНЫ БУНХАН ОЛДЖЭЭ |
|
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |