Улсын хэмжээнд сүүлийн 10 жилд мотоцикл, цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осолд 1000 гаруй иргэн амь нас насаа алдсан харамсалтай тоо бий. Энэ жилийн баяр наадмын үеэр зам тээврийн ослын улмаас 41 хүн гэмтэж, найман нас баралт бүртгэгдсэн. Хамгийн сүүлд гэхэд 2025 оны долдугаар сарын 31-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд бартаат замын мотоцикл урсгал сөрөн хөдөлгөөнд оролцсоны улмаас Mercedes Benz маркийн автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарсан. Тухайн ослын улмаас мотоциклын жолооч 41 настай эрэгтэй газар дээрээ амьсгал хураасан бөгөөд тус хэрэгт шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Мотоцикл жолоодож байгаа иргэд ихэвчлэн жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэхгүй, хамгаалах малгай өмсөөгүй, жолоочийн албан журмын даатгалд даатгуулахгүй, мөн улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн дугаар аваагүй, техникийн хувьд бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй мотоциклтой замын хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгаа бий. Энэ оны хагас жилийн байдлаар зам тээврийн осол гэмтлийн тохиолдол 19 мянга давсан байна.
Тухайлбал, мотоциклийн осол улсын хэмжээнд 2024 онд 598 бүртгэгдсэн бөгөөд осолд өртсөн иргэдийг насны бүлгээр үзвэл үүний 44 хувийг 18-34 насныхан эзэлжээ.
Төвийн зургаан дүүргээс зам тээврийн осол хамгийн өндөр бүртгэгдэг дүүрэгт Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг багтжээ. Нийт бүртгэгдсэн ослоос мотоциклийн осол 18 хувийг эзэлдэг байна. Энэ бусад төрлийн осолтой харьцуулахад дундаж хувь аж. Харин тээврийн хэрэгслийн осол нийт ослын 66 хувийг дангаар эзэлдэг байна. Мотоциклын ослын улмаас жилд 2500 гаруй иргэн хөдөлмөрийн чадвараа алддаг гэх статистик мэдээлэл бий.
| Улсын хэмжээнд 2024 онд мотоциклийн 598 осол бүртгэгдсэн байна |
|
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |