Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулах үйл явцад олон нийтийн оролцоог хангуулах чиглэлийг Засгийн газрын гишүүд болон төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.
Үүний дагуу маргаашаас буюу наймдугаар сарын 1-нээс эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд иргэд, татвар төлөгчдийн оролцоотойгоор төсвийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү хэлэлцүүлгээр дамжуулан төрийн зардал, хөрөнгө оруулалтын чиглэлийг ил тод, нээлттэйгээр ард иргэдээс санал авч шийдвэрлэх бөгөөд “төрийн мөнгө гэж үгүй, зөвхөн татвар төлөгчдийн мөнгө бий” гэсэн зарчмыг баримтлана хэмээн Ерөнхий сайд онцоллоо. 2026 оны төсөв нь хүний хөгжил, боловсролыг дэмжсэн байх шаардлагатайг тэрбээр мөн тодотгож, төсвийн шинэчлэл, хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлого иргэдийн саналд тулгуурлан боловсруулагдахыг анхааруулсан юм. Сангийн сайд Б.Жавхлан өмнө нь Засгийн газрын гишүүдэд 2026 оны төсвийн төслийн боловсруулалтын явцыг танилцуулсан. Мөн Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нар 2026 оны төсвийн саналаа долоодугаар сарын 25-ны дотор холбогдох байгууллагуудад хүргүүлээд байгаа билээ. Хэлэлцүүлгээс гарсан иргэдийн саналыг нэгтгэн эрэмбэлж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн ач холбогдолтой төслүүдийг төсвийн төсөлд тусган Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөжээ.
| 2026 ОНЫ ТӨСВИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ МАРГААШААС ЭХЛҮҮЛЖ, ХОЁР ДОЛОО ХОНОГИЙН ХУГАЦААНД ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙГООР ЗОХИОН БАЙГУУЛНА |
|
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |