ОХУ-ын Алс Дорнодын Камчаткийн хойг орчимд 8.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, үүний улмаас цунамийн гурван давлагаа Умард Курил хотын эргийн бүсэд орж ирснийг албаны эх сурвалж мэдээллээ.
Энэ нь 1952 оноос хойших бүс нутгийн хамгийн хүчтэй газар хөдлөлтөөр бүртгэгдэж байна. Цунамийн эхний давлагаа эрэгт ойролцоогоор 200 метрийн гүн нэвтэрсэн бөгөөд удаах хоёр давлагааны сүүлийнх нь хамгийн хүчтэй байжээ. Үүний улмаас боомтод бэхлээтэй байсан усан онгоцууд далайн хоолой руу түрэгдэн орж, боомтын дэд бүтэц ноцтой эвдэрсэн тухай Умард Курил хотын захирагч Александр Овсянников мэдээлсэн байна. Тэрбээр “Хамгийн сүүлчийн давлагаа боомтын дэд бүтцэд ихээхэн хохирол учруулсан” гэв. Оросын Онцгой байдлын яамны мэдээлснээр, тус хотын боомт болон “Алаид” загасны үйлдвэр усанд автсан бөгөөд оршин суугчдыг өндөрлөг газар руу нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Мөн газар хөдлөлтөөс үүдсэн хүчтэй чичирхийлэл нэг сарын турш үргэлжлэх магадлалтай бөгөөд 7.5 магнитуд хүртэл хүрч болзошгүй хэмээн судлаачид анхааруулжээ. Цунамийн улмаас зөвхөн ОХУ гэлтгүй олон улсын хэмжээнд аюулын түгшүүр зарлагдаад байна. Тухайлбал, Японы зүүн эргийн дагуу болон АНУ-ын Аляска, Калифорни, Орегон муж улсуудад цунамийн аюулын түгшүүр өгсөн тухай холбогдох байгууллагууд мэдээллээ. Цаашид газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж, цунамийн давлагаа дахин ирэх эрсдэл байгааг мэргэжилтнүүд анхааруулж байгаа тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг уриалж байна.
| 8.7 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС ЦУНАМИЙН АЮУЛ ЗАРЛАЖ, БООМТЫН ДЭД БҮТЭЦ ЭВДЭРЧЭЭ |
|
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |