2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр Улаанбаатар хотод ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэх шийдвэрт хүрсэн. Тухайн өдрийн хуралдааныг Ажлын албаны дарга С.Даваасүрэн даргалж, эрдэмтдийн зөвлөлийн 9 гишүүн, нарийн бичгийн дарга, төсөл танилцуулагч нар оролцож байжээ. 3 дахь удаагийн энэхүү хурлаар сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн агаарын бохирдол үүсгэх нөлөөг олон удаагийн шинжилгээ, туршилтаараа нотолж авч үзээд, ирэх өвөл анхдагч нүүрсний өөр эх үүсвэр буюу хагас коксон түлшийг түлж, хэрэглээнд нэвтрүүлэх шийдэлд хүрсэн байна. Гэхдээ импортын шахмал түлшээ авахдаа ч нарийвчилсан шинжилгээ дүгнэлтэд үндэслэх болохыг Эрдэмтдийн зөвлөл мэдэгдэж байв.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор “Хагас коксон шахмал түлшийг хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулах”-ыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болгосон.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн “Дугаар 6” шийдвэрээр “Туршилтаар хийсэн шахмал түлшин дэх нүүрстөрөгчийн дутуу исэл буюу “CO”-ийн хүлцэх хэмжээ лабораторийн шинжилгээгээр 1.4 дахин их гарч, “Ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага” MNS 5216:2016 стандартын шаардлагыг хангахгүй байгааг анхаарч технологийг горимыг хянах, сайжруулах, цаашид хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэх, шахмал түлшний түүхий эдийг өөр эх үүсвэрээр солих ажлыг үргэлжлүүлэх”-ийг Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгож, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрийг дэмжжээ. Эдгээр тогтоол болон Эрдэмтдийн зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг хэрэглэнэ.
| Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэнэ |
|
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |