Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд олон нийтийн саналыг авч эхлэх талаар Б.Даваадалай мэдээлэл өглөө. Тэрбээр “Ерөнхий сайд 2026 оны төсвийг иргэдийг оролцоог дээд зэргээр хангах, үүрэг чиглэл өглөө. Төсвийн тухай хуулиар тодорхой заалтай. Төсвийн хуваарилалд шат болгон дээр олон нийтийн оролцоог хангах хуулийн заалтай. Сүүлийн жилүүдэд олон нийтийн оролцоог хангах, иргэдээс санал, зөвлөмж авч байгаа. 2026 оны төсөв дээр Г.Занданшатар ерөнхий сайдын Засгийн газар хүний хөгжлийг хамгийн том мега төсөл байхаар оруулсан. Төрийн бүтцийг цомхотгох, шинэчлэл хийх, төрийн өмчийн компаниудыг зохистой засаглалтай болгох, тоог нь цөөрүүлэх зэрэг бодлогыг дэвшүүлж ажиллаж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд яам бүр олон нийтээс хоёр үе шаттай санал авах үүргийг сайдуудад өглөө. Сангийн яам бусад яамтай хамтарч ажиллана.
Ерөнхий сайдын өгсөн дөрвөн үүрэг, чиглэл
1. 2026 Оны төсвийн төслийг боловсруулахдаа олон нийтийн оролцоог дээд зэргээр хангаж, олон нийтийн хэлэлцүүлэг хоёр үе шаттай зохион байгуулах. Наймдугаар сарын 1-15 хүртэл иргэдээс цахим санал авах. Ес нь сарыг 1-нд УИХ-Д төслийг өргөн барих. Энэ хугацаанд хоёрдох шатны санал хураалтыг яам бүр танхимаар зохион байгуулах.
2. Байнгын ажиллагаатай санал авах тогтолцоог бүрдүүлэх. E Mongolia-гаар дамжуулж иргэдээс цахимаар, 1111 гар утасны аппликейшнээр санал авах. Бүх боломжит хэлбэрээр саналыг цуглуулах үүрэг чиглэл өглөө.
3. Наймдугаар сард 14 хоногийн хугацаанд иргэд, иргэнийн нийгмийн байгууллага, төсвийн тухай хуулийн 10.2т төсвийн тогтвортой байдлын зөвлөл, аудитын байгууллага болон хэлэлцүүлгийн асуудалтай холбоотой салбаруудын төсвийн ерөнхийлөн захирагч нар, төсөв санхүү хариуцсан бүх албан тушаалтнуудтай Сангийн яам нээлтэй хэлэлцүүлэг зохион байгуулах.
4. Хэлэлцүүлгээс гарсан, эдийн засаг, нийгэмд үр ашигтай тэр дундаа олон нийтийн шүүмжлэл дагуулдаг зарим зардлыг бууруулах. Ач холбогдлоор нь эрэмбэлэх асуудал дээр онцгой анхаарах. Хэмнэж болох зардлыг хэмнэх, эдийн засгийн, нийгмийн үр ашигтай төслүүдийг ангилж оруулж ирэх үүрэг өглөө” гэв.
| Б.ДАВААДАЛАЙ: ТӨСВИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХОЁР ҮЕ ШАТТАЙ, ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ЯВАГДАНА |
|
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |