Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Канадын “Bombardier” компанийн үйлдвэрлэсэн CRJ-700 маягийн шинэ агаарын хөлгийг өнөөдөр хүлээн авжээ.Тус онгоц нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Йоханнесбург хотоос нийт 12,265 км-ийн нислэг үйлдэн Монгол Улсад ирсэн бөгөөд “Ирвэс” хэмээх нэртэй. CRJ-700 нь ойрын зайн нислэгт зориулагдсан, түлшний хэмнэлттэй, дэвшилтэт загварын онгоц бөгөөд өмнө нь МИАТ ТӨХК 2024 онд “Мазаалай” нэртэй ижил төрлийн онгоцыг ашиглаж эхэлсэн билээ. Тус онгоцоор Өвөр Монголын Хөх хот болон орон нутгийн чиглэлд нислэг үйлдэж байна.
Шинээр ирсэн “Ирвэс” онгоц нь нэг цагт дунджаар 1.5 тонн түлш зарцуулдаг бөгөөд нэг суудалд ногдох түлшний хэмжээ 21.4 литр аж. Түүнчлэн зорчигчдын тав тухыг хангасан хөлийн зай том, суудал өргөн, тээшний багтаамж сайтай зэрэг онцлогтой. Агаарын хөлөг нь GE CF34-8C5B1 маркийн хүчирхэг турбофан хөдөлгүүртэй бөгөөд хөөрөлтийн үед 61.3 кН хүртэл хүч гаргах чадалтай. Аэродинамикийн дэвшилтэт бүтэц, түлш бага зарцуулалт, хүлэмжийн хийн ялгаралт багатай зэрэг үзүүлэлтүүд нь байгаль орчинд ээлтэй байх МИАТ ТӨХК-ийн бодлогод нийцэж байгааг тус компанийн зүгээс онцолж байна.
Bombardier CRJ-700 агаарын хөлгийн техникийн үзүүлэлтүүд:
Их биеийн урт: 32.3 м
Их биеийн өргөн: 7.7 м
Хөдөлгүүр: GE CF34-8C5B1
Хөдөлгүүрийн хүч: 12,670 Lbf
Түлшний багтаамж: 10,989 литр
Суудлын тоо: 70
Нислэгийн алслалт: 2,655 км
Ачааны хэсгийн багтаамж: 15.5 м³
Хөөрөлтийн дээд жин: 34,000 кг
Дээд хурд: 876 км/цаг
Нислэгийн дээд өндөр: 41,000 ft
| МИАТ ТӨХК шинэ агаарын хөлгөө хүлээн авлаа |
|
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |