Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар хоёр байршилд тохижилтын ажил дуусах шатандаа үргэлжилж байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн, 15 дугаар хороо, Кэй Эйч апартмент байрны баруун тал, Сүхбаатар дүүргийн, 8 дугаар хороо, Спортын төв ордны баруун талын авто зогсоолын асфальт хучилт, тэмдэг тэмдэглэгээг шинээр хийж гүйцэтгэлээ. Мөн 17 байршилд тоног төхөөрөмж бүрэн суурилуулсан бөгөөд нэмэлтээр есөн байршилд тоног төхөөрөмж суурилуулж байна.

Тохижилтын ажил дууссаны дараа уг төслийн хэрэгжүүлэгчээр шалгарсан “Эн Ти Би” ХХК болон “ГрейпСити Монгол” ХХК-ийн түншлэл нь дараах ажлуудыг хийх юм. Тухайлбал,
·Тээврийн хэрэгслийн ил зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавигдах ерөнхий шаардлага /UCS 0902B:2022/-ын дагуу засвар арчлалтыг хийх;
·Зогсоолыг бүрэн цахимжуулах, хяналтын камер шаардлагатай тоног төхөөрөмжийн суурилуулалт хийх буюу нийслэлийн нэгдсэн системд холбох;
·Төслийн үйл ажиллагаанд ашиглагдах урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээний ухаалаг төлбөрийн систем болон бусад систем хөгжүүлэлт хийх;
·Төлбөр тооцооны ухаалаг шийдэл болох цахим хэтэвчийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх;
·Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний “SmartCar” системтэй холболт хийх;
·Авто зогсоолын төлбөрийг бүх төрлийн цахим хэтэвчээр төлөх олон хувилбар бий болгоно.
Авто зогсоолуудад ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлж нэгдсэн удирдлагад оруулснаар зогсоолын машин орж, гарах хөдөлгөөнийг бүрэн хянаж, орлогыг бодитоор төвлөрүүлэх боломж бүрдэх юм. Ийнхүү авто замын санд төвлөрүүлэх орлого төсөл хэрэгжиж эхэлснээс хойших эхний гурван жилд 1-2 дахин, дараагийн таван жилд 3-4 дахин өсөх тооцоолол гаржээ.

| Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна |
|
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |