Хавдар судлалын үндэсний төвийн подвалд долдугаар сарын 28-ны өдөр засварын ажил гүйцэтгэх явцад гагнуурын оч тархсанаас үүдэн гал гарсан ч нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, галыг бүрэн унтраажээ. Галын улмаас гэмтсэн, бэртсэн, хүндэрсэн хүн бүртгэгдээгүй байна. Өнөөдөр эмнэлгийн тусламж, үйлчилгээ бүрэн хэвийн горимд шилжсэн бөгөөд өчигдөр товлосон амбулаторийн үзлэг, шинжилгээ, мэс засал болон бусад тусламж үйлчилгээг өнөөдөр нөхөн үзүүлэх ажлыг зохион байгуулж байгаа ажээ.Мөн гал гарсан үед эмчлүүлэгч, үйлчлүүлэгч, ажилтнуудыг аюулгүй нүүлгэн шилжүүлж, хагалгаа, эрчимт эмчилгээний тасгуудад онцгой хяналт тавьж, яаралтай тусламжийг гамшгийн үеийн бэлэн байдалд шилжүүлэн шуурхай ажилласан байна.
Одоогоор галын шалтгаан, хохирлын хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагууд шалгаж, үнэлж байгаа юм. ХСҮТ-ийн хамт олон гамшгийн нөхцөлд шуурхай ажиллаж, мэргэжлийн түвшинд арга хэмжээ авсан Онцгой байдлын алба, Цагдаагийн байгууллага болон холбогдох бүх байгууллагад гүн талархал илэрхийлжээ.
Эх сурвалж: Хавдар судлалын үндэсний төвийн Гамшгийн шуурхай штаб
| ХСҮТ: Эмнэлгийн тусламж, үйлчилгээ өнөөдрөөс хэвийн үргэлжилж байна |
|
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |