Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөртэй холбогдуулан ЭМЯ мэдээлэл өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “2017 онд Монгол улс “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнийхээ хүрээнд B, C вирустэй иргэдийн өвчлөл, тархалт хэр зэрэг байгааг болон орчин үеийн эмчилгээний аргуудыг нэвтрүүлэх үе шат явуулж байсан. Хоёр сая гаруй иргэдийг 2020 он хүртэл элгэний B, C вирусийн шинжилгээ хийж, тархалтыг судалсан.
Нэгдүгээрт C вирусийг бүрэн устгаж чаддаг эм дэлхийд гарсан. Энэ эмийн патентыг эзэмшдэг компанитай гэрээ хэлэлцээр хийж 99 хувийн хямдралтай үнээр нэвтрүүлж байгаа. B вирусийн хувьд хамгийн гол урьдчилан сэргийлэх арга бол вакцинжуулалт. Нярай хүүхдэд 24 цаг дотор хийж B вирусийн халдвараас сэргийлдэг. Учир нь гэвэл тав хүртэлх насны хүүхэд ямар нэг тохиолдлоор авах юм бол тэр нь архаг болох магадлал 90 хувь байдаг. Харин насанд хүртэн хүн халдвар авахад архаг болох магадлал 20 хувь буюу өөрөө эдгэрэх магадлалтай байдаг.
Хоёрдугаарт эхээс урагт B вирус тархах магадлал Монгол улсад нэлээдгүй байдаг. Шалтгаан нь В вирус хүн амын дунд арван хувьтай байсан учраас энэ нь төрөх явцад дөнгөж төрж буй нярайд цусаар халдварлаж өвчилдөг. Тиймээс жирэмсэн, төрөх гэж буй эмэгтэйчүүдэд В, С вирус байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.
Гуравдугаарт D вирусийн халдварын талаар мэдээллэнэ. Монгол улс элэгний B, C вирусээр дэлхийд дээгүүрт бичигддэг. Тэр дотроо B вирустэй хүнд D вирус дагалдах тохиолдол өндөр байдаг. Зарим судлаачид 70 хувь байдаг гэдэг. Харин бодитоор бол 60-65 хувийн магадлалтай. D вирус Монголоос өөр оронд элбэг байдаггүй. Нийгмийн тулгамдсан асуудал биш учраас D вирусийн эмчилгээ нэлээд хожуу хөгжсөн ч амжилт гарсан. 2018, 2019 онд ОХУ, БНГУ-ын эрдэмтэд хамтраад эм, тариа гаргасан. Гэхдээ бас л дарангуйлдаг, бүрэн устгадаггүй” гэв.
| Ж.ЧИНБҮРЭН: Жирэмсэн, төрөх гэж буй эмэгтэйчүүдэд В, С вирус байгаа эсэхийг шалгах хэрэгтэй |
|
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |