2025 оны долдугаар сарын 28-ны 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 14 ойн түймэр идэвхтэй байгаа бөгөөд үүнээс долоог нь цурамд оруулж, бүрэн унтраахаар Онцгой байдлын байгууллагынхан ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд дөрөв
Ерөө суманд гурав
Мандал суманд нэг
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд нэг
Одоогоор эдгээр долоон түймэр дээр Онцгой байдлын байгууллагын 265 алба хаагч, 11 автомашин, мэргэжлийн ангийн 191 хүн, 17 автомашин буюу нийт 456 хүн, 28 автомашин, нэг нисдэг тэрэг, 15 морьтой алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Мөн ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр алба хаагчдыг гал түймрийн голомтод хүргэх тээвэрлэлтийг тогтмол зохион байгуулж байгаа бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Үндэсний аврах бригад, “Жаргалант” сэргээн засах төвийн 113 дугаар анги, НОБГ-ын эмч, сувилагчид газар дээр нь үзүүлж байна. Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 71 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 206 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 57 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


| ОЙН 14 ТҮЙМРЭЭС ДОЛООГ НЬ ЦУРАМД ОРУУЛЖ, УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА |
|
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |