Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (Alliance for Financial Inclusion)-ээс “Хүртээмжтэй дэлхийн төлөөх инноваци” сэдвийн дор зохион байгуулж буй "Дэлхийн бодлогын форум"-д Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал болон холбогдох албаныхан оролцож байна.
Бүгд найрамдах Эль Сальвадор Улсад энэ сарын 02-05-ны өдрүүдэд болж буй форумд 84 орны санхүүгийн зохицуулагч байгууллага, төв банк болон олон улсын байгууллага, хувийн хэвшлийн 700 гаруй төлөөлөгч оролцож санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний инноваци, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга зам болон хүртээмжтэй инноваци, хэрэглэгчийг чадавхжуулах нь, дижитал эрин дэх санхүүгийн эрүүл мэндийг хамгаалах нь, хүртээмжтэй ногоон санхүү зэрэг хэд хэдэн сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн “Жендэрийн хүртээмжтэй санхүүгийн бодлогын загвар”, “Хариуцлагатай санхүүгийн инноваци-Сан Сальвадорын тунхаг”-ийг соёрхон батлав. “Жендэрийн хүртээмжтэй санхүүгийн бодлогын загвар” нь эмэгтэйчүүдийн санхүүгийн оролцоог нэмэгдүүлэх, санхүүгийн үйлчилгээн дэх жендэрийн зөрүүг арилгах чиглэлээр бодлого боловсруулахад төв банк, санхүүгийн зохицуулагч байгууллагуудыг чиглүүлэхээс гадна сайн туршлагуудын нэгтгэсэн баримт бичиг юм. Харин "Хариуцлагатай санхүүгийн инноваци-Сан Сальвадорын тунхаг"-аар гишүүн байгууллагууд хүртээмжтэй, хариуцлагатай инновацийг дэмжих чиглэлд хамтарч ажиллахаа илэрхийлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүртээмжтэй, тогтвортой санхүүгийн экосистемийг дэмжсэн уян хатан тогтолцоог бий болгох чиглэлд голлож ажиллахаар тохиролцлоо.
Форумын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Ерөнхийлөгч Элиса дэ Анда Мадразотай уулзаж ФАТФ-аас тавьж буй стандарт, зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд СЗХ-ноос мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийнхээ талаар танилцууллаа. ФАТФ-ын Ерөнхийлөгч уулзалтын үеэр Монгол Улсын гаргасан ахиц дэвшлийг сайшааж, цаашид МУТСТ тогтолцоог боловсронгуй болгоход дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн энэ үеэр Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн долоон ажлын хэсгийн хурал болж Санхүүгийн зохицуулах хорооноос Монгол Улсад санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааныхаа талаар танилцуулав. Хороо 2016 оноос хойш нийгэмлэгийн долоон ажлын хэсгийн үндсэн гишүүнээр, энэ оноос Цахим санхүүгийн үйлчилгээ (DFS)-ний ажлын хэсгийн орлогч даргаар ажиллаж байна. Ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хороо санхүүгийн хүртээмжийн зөрүүг арилгах, хүртээмжтэй ногоон санхүү, сэндбокс, регтек, субтек чиглэлүүдээр нийт 17 ажлыг ахлан хэрэгжүүлэхээр болсон бөгөөд зах зээлийн хөгжлийн чиг хандлагад тулгуурлан бүс нутгийн онцлогт тохирсон бодлого зохицуулалтын шинэ санал, санаачилга дэвшүүлэн ажилласныг форумд оролцогчдоос өндрөөр үнэллээ.
| Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (Alliance for Financial Inclusion)-ээс зохион байгуулж буй "Дэлхийн бодлогын форум"-д Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал болон холбогдох албаныхан оролцож байна. |
|
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |