УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2024.05.15/ Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор батлагдсан УИХ-ын 2024 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо. Байнгын хорооны хуралдаанаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг гишүүдийн 57.1 хувь нь дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар “Тогтоолд төр өөрт байгаа мэдээллийг иргэд, аж, ахуй нэгжээс асуухгүй гэсэн чухал заалтыг тусгасан. Жишээлбэл, Монгол Улсын иргэн тэтгэвэрт гарахын тулд олон байгууллагаас бичиг, цаас хөөцөлдөж явах хэрэгтэй болдог. Энэ нь эргээд хүнд суртал үүсгэдэг. Тиймээс тогтоолтой холбоотой заалтууд хэрэгжиж эхэлсэн үү. Мөн дотоодын роуминг үйлчилгээг нэвтрүүлэх дэд бүтцийг бий болгох ажил ямар шатанд явж байна гэдгийг албаныхнаас тодруулав.
ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг “Төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс нэхэхгүй байх тал дээр төрийн байгууллагуудтай хамтарсан уулзалтуудыг хийж байгаа. Уг ажлын хүрээнд ХНХЯ-нд салбарын процессын инженерчлэл орсонтой холбогдуулан E-Mongolia аппликейшнд зарим үйлчилгээг холбох, мэдээллийн нэгдсэн санд байгаа мэдээллийг саадгүй солилцох тал дээр анхаарч ажиллаж байна. Мөн төр өөрт байгаа мэдээллээ шаардахгүй байх асуудалд хуулийн зохицуулалтаас гадна төрийн албан хаагчдын ойлголтод өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Тиймээс E-Mongolia академийн Төрийн цахим зохицуулалтын газар төрийн үйлчилгээг цахимаар хүргэхтэй холбоотойгоор цахим хуулийн хэрэгжилтийг хангах талаар сургалт хийж байгаа. Мөн 109 хууль батлагдсантай холбоотой ЦХХХЯ салбар, салбарын байгууллагын төрийн албан хаагчдад чиглэсэн мэдээлэл таниулах сургалтыг хийж байна.
Дотоодын роуминг үйлчилгээг нэвтрүүлэх асуудлаар Харилцаа, холбооны хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газарт өгсөн. Хуулийн төслийг Засгийн газар хэлэлцээгүй байгаа. Одоогоор энэ чиглэлээр ямар нэгэн ажил хийгдээгүй. Хуулийн төсөл батлагдвал холбогдох зохицуулалтуудыг тусгасан байгаа” гэв.
| Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, ААН-ээс нэхэх ёсгүй |
|
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |