Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбоо (ХЭҮБДХ)-ны 2024 оны ээлжит хурлын үеэр “Бизнес ба хүний эрх: Хүний эрхийн Үндэсний Комиссын гүйцэтгэх үүрэг, байр суурь” бага хурал 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдлаа.
Тус бага хурлаар Их Британи, Умард Ирландын Вант Улсын Эдинбург хотноо 2010 онд зохион байгуулагдсан “Бизнес ба хүний эрх” болон ХЭҮБ-уудын гүйцэтгэх үүргийн талаар ХЭҮБДХ-ны 10 дугаар бага хурлаас гаргасан Эдинбургийн тунхаглалын мөрөөр олон улсын хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүний эрхийн үндэсний байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар хэлэлцэв.
Бага хуралд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Г.Нарантуяа оролцож, технологийн хөгжил хүний эрхэд үзүүлж буй нөлөөллийг хянан шалгахад хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүргийн талаарх Комиссын байр суурийг илэрхийллээ.
Комиссын гишүүн Г.Нарантуяа уг асуудал нь тухайн улсын улс төр, эдийн засгийн байдал болон ХЭҮБ-ынх нь хуулиар тогтоосон мандат, чиг үүргийн орчноос хамааралтай гэдгийг цохон тэмдэглээд Монгол Улс нь бусад улс орны нэгэн адил дижитал шилжилт хийж байгаа бөгөөд энэхүү үйл явц, технологиос үүдэлтэй хүний эрхийн нөлөөллийг хянах, сөрөг үр дүнг үнэлэх шаардлага урган гарч байна гэдгийг тодотгож, ХЭҮК-оос Монгол Улсын хэмжээнд хийх “Технологи ба хүний эрх” хяналт шалгалтад технологийн мэргэжилтнүүд, төрийн байгууллагын төлөөлөл, хүний эрх хамгаалагчид, олон нийтийн төлөөлөл зэрэг олон талт төлөөллийн оролцоотой зохион байгуулж буй талаар танилцууллаа.
Улмаар ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Г.Нарантуяа нар
Хүний эрхийн Дээд Комиссарын албаны Ази, Номхон далайн салбарын дарга Рори Мунговентой Монгол Улсад НҮБ-ын Хүний эрхийн Сургалт судалгааны бүсийн төв байгуулах асуудлаарАвстралийн Хүний эрхийн Комиссын дарга хатагтай Розалинд Краучер болон БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Сун Дү-Хван, Малайз Улсын Хүний эрхийн Комиссын дэд дарга Рагунат Кесаван нартай тус тусын улсын иргэдийн эрхийг өөрийн нутаг дэвсгэр дээр хамгаалах, зорилтод бүлгийн эрхийн асуудлаар олон улс, бүс нутгийн түвшинд хамтран ажиллах асуудлаарДанийн Хүний эрхийн Хүрээлэнгийн Хүний эрх ба Бизнесийн Газрын дэд захирал Элин Врзонкитэй “Бизнес ба хүний эрх” асуудлаарЭрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн Хяналт хариуцсан ахлах зөвлөх Бен Баклендтай Хууль сахиулах байгууллагуудад хүний эрхэд суурилсан мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудлаар мэдлэг ойлголт нэмэгдүүлэх, хандлага өөрчлөх үйл ажиллагаа явуулах талаарХүний эрхийн Дээд Комиссарын Албаны Хувийн нууцын асуудлаарх Тусгай илтгэгчийн мандат хариуцсан ажилтан Соня Кронинтой Тусгай илтгэгч Ана Браиан Нугрересын Монгол Улсад хийх айлчлалын асуудлаар санал солилцлоо.
| Дижитал шилжилт, технологи нь хүний эрхэд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг хянах шаардлагатай |
|
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |