Орхон аймгийн Онцгой комисс цахимаар хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд хүн олноор цуглардаг ресторан баар, караоке, пабын үйл ажиллагааг энэ сарын 17, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа буюу хичээл, сургалт, семинар, цугларалт, хэлэлцүүлэг, дамжаа, курс, секц, дугуйлан, сүм хийдийн хурал, үзвэр, хонжвор, РС тоглоом, уншлага, спорт зааланд тоглох, уралдаан тэмцээн, фитнес, саун гэх мэт газруудыг энэ сарын 25-н хүртэл нээхгүй байхаар тусгажээ.
Уг шийдвэрт:
1. Баян-Өндөр, Жаргалант сумдын зөвшөөрөл бүхий дэлгүүрүүд архи, согтууруулах ундааг өглөөний 10.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл худалдан борлуулахыг зөвшөөрлөө.
Харин хүн олноор цуглардаг, иргэд үйлчлүүлэхдээ ихэвчлэн амны хаалтгүй байдаг тул ресторан баар, караоке, пабын үйл ажиллагааг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг дуустал нээхээргүй байхаар шийдвэрлэв.
2. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа буюу хичээл, сургалт, семинар, цугларалт, хэлэлцүүлэг, дамжаа, курс, секц, дугуйлан, сүм хийдийн хурал, үзвэр, хонжвор, РС тоглоом, уншлага, спорт зааланд тоглох, уралдаан тэмцээн, фитнес, саун гэх мэт газруудын үйл ажиллагааг мөн нээхгүй.
3. Тиймээс маргааш нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн горимоор ажиллаж эхлэх бөгөөд автомашины дугаарын хязгаарлалт ч мөн энэ А/729-р захирамжаар хүчингүй болж байна.
4. Мөн дугуй засвар авто засвар, үйлчилгээ, үсчний газар хэвийн ажиллана.
5. Баян-Өндөр-Жаргалант сумдын хоорондох хөдөлгөөний чөлөөтэй нээж байгаа бөгөөд энэ хооронд зорчих иргэд PCR шинжилгээ өгөх шаардлагагүй.
6. Иргэд бусад аймаг орон нутаг руу идшиндээ явж болох бөгөөд манай аймаг өвчлөлийн голомттой бүс нутагт орж байгаа тул очиж буй аймаг нь заавал PCR шинжилгээ өгсөн байхыг шаардаж байгаа. Иймээс өвлийн идшээ бэлтгэхээр өөр аймаг орон нутагт зорчих иргэд 119.mn-д бүртгүүлэн, шинжилгээгээ өгөөд явах нь зүйтэй.
Байгууллага, аж ахуйн нэгж, зах, худалдааны төвүүд, нийтийн хоолны газар, ресторан, супермаркет, болон хүнсний дэлгүүрүүдийн ажлын цагийн хуваарьт хязгаарлалт хийж, халдвараас урьдчилан сэргийлэх, дагаж мөрдөх талаар тодорхой үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулан ажиллахыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.
Эх сурвалж: Erdenet.mn
| Орхон аймагт фитнес, үзвэр зэрэг ОЛОН НИЙТИЙГ ХАМАРСАН үйл ажиллагааг энэ сарын 25-н хүртэл НЭЭХГҮЙ |
|
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |