Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оноос зөвшөөрөлгүй буюу зөрчилтэй хашаа, хайс чөлөөлөх ажил эхэлсэн. Ийнхүү тухайн жилдээ буюу 2021 онд 183 байршлын 713 зөрчлийг арилгасан юм. Харин 2023 онд зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 111 байршлын 8771 метр хашааг буулгахаар төлөвлөсөн. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Таван шарын автобусны буудлаас Баянзүрх дүүргийн Офицерийн тойрог хүртэл, мөн Сүхбаатар дүүргийн Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Хан-Уул дүүргийн Яармагийн гүүр хүртэлх нутаг дэвсгэрийн байршлууд үүнд хамаарч буй.
Энэ хүрээнд долоодугаар сарын 24-ний байдлаар 88 байршилд 6917 метр хашаа, хайс буулгасан бөгөөд ажлын явц 94.6 хувьтай байна. Түүнчлэн 46 байршил дахь хашаа, хайс хашлагыг стандартад нийцүүлэхээр ажиллаж байгаа юм.
Газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд 2023 онд зургаан дүүргийн 132 байршлын 2355 гарааш чөлөөлөх ажлыг төлөвлөсөн. Үүнээс 83 байршилд 1445 гарааш буюу 34,372 ам метр газар чөлөөлж, ажлын явц 61.3 хувьтай үргэлжилж байна.
| Нийт 88 байршилд 6917 метр хашаа, хайс буулгалаа |
|
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |