Долдугаар сарын 23-нд Улаанбаатарт аадар бороо орж, зарим байршилд барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай усанд автсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт Сонгинохайрхан дүүрэгт газар дээр нь ажиллалаа.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай "Манай дүүрэгт зургаан байршилд ус тогтсон дуудлага мэдээлэл ирсэн. Энэ дагуу холбогдох албаныхан шөнө ажиллаж, ус соруулан, нөхцөл байдлыг тогтворжуулаад байна. Цэвэрлэгээ болон халдваргүйтгэлийн тухайд мананцар үүсгэгч машин ажиллуулахаар УБЗАА-нд хүсэлтээ өгсөн. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 19 км урт үерээс хамгаалах далан бий. Үүний 5.3 км-ийг нь 2021, 2022 онд барьсан. Цаашид 44 км үерийн далан байгуулж байж эрсдэлээс хамгаална гэсэн судалгаа бий" гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар "Ус тогтсон талбайн цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг сайн хийх хэрэгтэй. Мөн үерийн эрсдэлээс хамгаалж, бэлэн байдлаа хангаж ажиллах ёстой. Үерийн далан, ус зайлуулах шийдлийн талаар бид мэргэжлийн байгууллага, судлаачидтай уулзсан, тодорхой арга хэмжээг шат дараатай аваад явна. Тиймээс цаашид барих шаардлагатай далан, байгууламжийн талаарх мэдээллээ нэгтгээд хүргүүлэх хэрэгтэй хэмээсэн" юм.
Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам, талбайн эвдрэлийг яаралтай засаж, тохижуулах шаардлагатайг Хотын дарга онцолж байлаа.
Мөн тус дүүргийн нэгдүгээр хороолол орчимд зөвшөөрөлгүй барьсан тоосгон гарааш, төмөр чингэлгийг буулган, тохижуулсан талбайд Хотын дарга ажиллалаа. 2021 оноос хойш энэ байршилд 1200 гарааш буулгаж, дөрвөн га газрыг чөлөөлж, тохижилт хийгээд буй. Тодруулбал, ногоон байгууламж, иргэд амрах сүүдрэвч, явган зам, биеийн тамираар хичээллэх талбайг байгуулан тохижуулсан байна. Тохижуулсан талбайн гэрэлтүүлгийг сайжруулах, камержуулахад анхаарахыг Хотын дарга санууллаа.
| Гарааш байсан дөрвөн га газрыг чөлөөлж, тохижууллаа |
|
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |