Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөн соёлтой оролцож, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх уриалга дэвшүүлдэг нөлөөллийн аян энэ жил “Нэг зам-Нэг соёл” уриа дор зохион байгуулагдаж байна. Аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэс орон нутгийн зам дагуу шалгалт хийж, замын хөдөлгөөнд соёлтой оролцож буй жолоочдыг “Монгол эм импекс концерн” компанийн гарын бэлгээр урамшууллаа.
Хяналт, шалгалтын үйл ажиллагааны үеэр Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Л.Гомбо-Очир мэдээлэл өглөө. Тэрбээр “Тээврийн цагдаагийн албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нөлөөллийн аян энэ жил “Нэг зам нэг соёл” нэртэйгээр зохиогдож байна. Орон нутгийн замд иргэд хамгийн ихээр зорчдог сард хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах үүднээс энэхүү аян хэрэгжүүлдэг. Аян зохиог байгуулснаар зам тээврийн осол 5.1-80.5 хувь хүртэл буусан. Өнгөрсөн жил нэг газар энэ аяныг зохион байгуулж байсан бол энэ жил таван цэгт аяны нээлтийг хийж, үе шаттайгаар иргэдэд хүргэж байна. Орон нутгийн зам дээр зорчиж байгаа жолоочид хурд хэтрүүлэх, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,хамгаалах бүс болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, шөнө замын хөдөлгөөнд оролцохдоо гэрлээ шилжүүлээгүйн улмаас зам тээврийн осол гарах эрсдэл нэмэгдэж байна” гэв.

“Монгол эм импекс концерн” компанийн төсөлт хөтөлбөр, сургалтын албаны ахлах менежер Э.Булган “Нэг зам-Нэг соёл” аяны хүрээнд “Монгол эм импекс концерн” компани нийгмийн хариуцлагын хүрээнд хамтарч ажиллаж байгаа. Монгол Улсад эм ханган нийлүүлэх ууган байгууллага болох манай компани 100 жилийн ойг баярыг тохиолдуулан замын хөдөлгөөндөө соёлтой оролцож байгаа 100 жолоочид гарын бэлэг өгч байгаа. Зам дээр ажиллахад орон нутаг явж байгаа жолоочид бүсээ бүсэлсэн, дүрмээрээ явж байгаа нь харагдаж байна” гэв.
| “Нэг зам-Нэг соёл” аяны хүрээнд БЗД-ийн Замын цагдаагийн хэлтэс хяналт, шалгалт хийлээ |
|
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |